бие даалт
Засгийн газрын 2003 оны 28 дугаар
тогтоолын 1 дїгээр хавсралт
ГАЗРЫН ТЄЛЄВ БАЙДАЛ, ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАН
БАТАЛГАА ХИЙХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг їндэслэл
1. Монгол Улсын иргэнд ємчлїїлэх болон иргэний ємчийн газар, Монгол Улсын
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшїїлэх, ашиглуулах болон тэдний эзэмшиж,
ашиглаж байгаа газар, гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээд,
гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгїй хїнд хууль
тогтоомжийн дагуу ашиглуулах болон ашиглуулж байгаа газарт, тїїнчлэн ємчлєл,
эзэмшил, ашиглалтад олгоогїй тєрийн ємчийн бусад газарт газрын тєлєв байдал,
чанарын улсын хянан баталгаа (цаашид “хянан баталгаа” гэх) хийхэд энэ журмыг дагаж
мєрдєнє.
2. Газрын тухай хуулийн 58.5-д зааснаар газрын нэгдмэл сангийн бїх ангиллын
газарт тєлєвлєгєєт хянан баталгааг 5 жилд нэг удаа хийнэ.
3. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ємчлїїлэх, эзэмшїїлэх, ашиглуулахаар
газар олгох, Газрын тухай хуулийн 16.1.3-16.1.8-д зааснаар газрыг тусгай хэрэгцээнд авах
болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрх дуусгавар
болоход тухай бїр хянан баталгааг хийнэ.
4. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ємчилж, эзэмшиж, ашиглаж байгаа газарт
хїсэлтийнх нь дагуу хянан баталгаа хийнэ.
5. Тухайн жилд хянан баталгаанд хамруулах аймаг, нийслэл, сум, дїїргийн нутаг
дэвсгэр, тїїний хэмжээ, газрын нэгдмэл сангийн ангиллын ээлж дараалал, хугацааны
хуваарь болон хянан баталгааны маягтын загвар, тїїнийг хєтлєх, хадгалах, шилжїїлэх
журмыг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бїхий байгууллага батална.
6. Улсын хянан баталгааны ерєнхий шинжээч (цаашид “ерєнхий шинжээч” гэх) нь
газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бїхий байгууллагын дарга байна. Ерєнхий
шинжээч хянан баталгаатай холбогдол бїхий баримт бичигт єєрийн байгууллагын албан
бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдгийг хэрэглэнэ.
7. Аймаг, нийслэлийн газрын албаны дарга нь хянан баталгааны байнгын
шинжээч байна.
Хоёр. Хянан баталгааны нэгж талбар
PDF created with pdfFactory Pro trial version www.pdffactory.com
2
8. Газрын тєлєв байдал, чанарын тогтвортой їзїїлэлтїїдийг тодорхойлон улсын
хяналтад авах, тэдгээрийн єєрчлєлтийг харьцуулан тогтоож байх зорилгоор сум,
дїїргийн нутаг дэвсгэрийг хянан баталгааны тогтмол нэгж талбар (цаашид “нэгж
талбар” гэх)-уудад хуваана.
9. Нэгж талбар бїрт улсын хэмжээгээр нэгдсэн тэмдэглэгээ, дугаар олгож сум,
дїїрэг, аймаг, нийслэл, улсын хэмжээний нэгж талбарын сїлжээний зургийг їйлдэнэ.
10. Нэгж талбарын сїлжээний зургийн нэг хувийг тухайн аймаг, нийслэл,
дїїргийн газрын алба, сумын газрын даамал хадгалж, хянан баталгааны тєлєвлєгєє
боловсруулах, зардлын тєсвийн тооцоо, байгаль орчны тєлєв байдлын їнэлгээ хийхэд
ашиглана.
11. Нэгж талбарын сїлжээний зургийн хоёр дахь хувийг газрын асуудал эрхэлсэн
Засгийн газрын эрх бїхий байгууллага хадгалан тєлєвлєгєєт хянан баталгааны
тєлєвлєгєє боловсруулах, зардал, тєсвийн тооцоо, газрын тєлєв байдал, чанарын болон
байгаль орчны тєлєв байдлын їнэлгээ хийхэд ашиглана.
12. Нэгж талбарын дотор хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр газар орж
байвал уг талбарыг дэд талбаруудад хувааж нэгж талбарын сїлжээг нягтруулна.
13. Нэгж талбарын сїлжээ байгуулах зарчим нь байр зїйн зургийн хуудасны олон
улсын номенклатурын аргад тулгуурласан байх бєгєєд нэгж талбарын хилийн заагийн
шугамыг усны ай савын хил, усны хагалбарын шугам, томоохон уул нурууны хяр, гол
мєрний эргийн шугам, засмал зам, хот тосгон, суурины гудамж зэрэгтэй давхцаж байхаар
тогтооно.
14. Нэгж талбарыг дотор нь газар ашиглалтын зориулалт, газрын нэгдмэл сангийн
ангиллын тєрєл болон байгалийн нєхцєл адил тєстэй байх зарчмыг баримтлан хувааж,
газрын тєлєв байдал, чанарын їзїїлэлтээр тодорхойлно.
15. Їзїїлэлт бїрийн тодорхойлолтыг нэгж тодорхойлолт гэнэ. Нэгж
тодорхойлолт бїрт гїйцэтгэвэл зохих ажлын тоо хэмжээний нормативыг газрын асуудал
эрхэлсэн Засгийн газрын эрх бїхий байгууллага батална.
16. Нэгж тодорхойлолт авах цэгийг дараахь зарчмаар сонгоно:
1/ М1:100000-1:200000-ын масштабын нарийвчлалтай бэлчээрийн зургийн
ургамалжилтын тєрєл тус бїрээс;
2/ тариалан, хадлан, атаршсан газрын талбай (тариалан, хадлангийн
талбайн хэмжээ, хєрсний тєрєл, элэгдэл, эвдрэл нь жигд бус тохиолдолд дотор нь
байгаль экологийн ялгааг харгалзан хувааж)-н нэгж талбар тус бїрээс;
PDF created with pdfFactory Pro trial version www.pdffactory.com
3
3/ хєдєє аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр ба хєдєє аж ахуйн
хэрэгцээнд зориулсан бусад газар, шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт,
байгаль орчин, цаг агаарын тєлєв байдлын байнгын ажиглалтын талбайн нэгж талбар тус
бїрээс;
4/ нийтийн эдэлбэрийн газрыг ашиглалтын зориулалт тус бїрээс
тєлєєлїїлэн;
5/ барилга байгууламжийн дэвсгэр болон тїїний дагалдах талбарыг явагдах
їйл ажиллагааны болон байгаль орчинд сєрєг нєлєєлєх байдлын хэв шинжээр ангилан,
ангилал тус бїрээс тєлєєллєєр;
6/ ойн сан бїхий газарт ойн тєрєл бїрээс тєлєєллєєр;
7/ ашиглалтын ойн бїсийн мод бэлтгэлийн талбайн талбар бїрээс
тєлєєллєєр;
8/ гадаргуугийн ус бїхий газрын усны эх, адаг, эрэг хавийн газар тус бїрээс
тєлєєллєєр;
9/ улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын горимын бїс, тїїний
доторхи ашиглалтын ангилал тус бїрээс тєлєєллєєр;
10/ улсыг батлан хамгаалах, аюулгїй байдлыг хангах зориулалтаар олгосон,
тїїнчлэн гадаад улсын дипломат тєлєєлєгчдийн болон консулын газар, олон улсын
байгууллагын тєлєєлєгчдийн газар тус бїрээс;
11/ аялал жуулчлал, рашаан сувилал, амралт зугаалгын бааз (тєв), аялал
зугаалга, амралт-агнуур тогтмол хийдэг газрын талбар бїрээс тодорхойлолтоор.
17. Хянан баталгааны їзїїлэлтїїдийг тодорхойлохдоо газрын тєлєв байдал,
чанарыг бодитой харуулж чадахуйц ажиглалт, хэмжилт, бичиглэл, задлан шинжилгээний
аргуудыг хэрэглэнэ.
Гурав. Хянан баталгааны їндсэн їзїїлэлт
18. Газрын хянан баталгааны їндсэн їзїїлэлт нь тухайн газрын чанар, тєрх
байдлын аливаа єєрчлєлтийг бодитой тодорхойлох болон ажиглалт, хэмжилт, задлан
шинжилгээ хийхэд хялбар байхад чиглэгдэнэ. Газар ашиглалтын зориулалт тус бїрийг
харгалзан хянан баталгааны їндсэн їзїїлэлтийг дараахь байдлаар тодорхойлно:
1/ Бэлчээр:
-ургамлын зїйлийн бїрэлдэхїїн, їїний дотор нэн ховор, ховор болон эмийн
ургамлын тархах хїрээ;
PDF created with pdfFactory Pro trial version www.pdffactory.com
4
-ургамлын тусгаг бїрхэвч, хорт ургамлын тархацын хїрээ;
-га-гийн ургац;
-гадаргын тєрх байдал;
-хєрсний элэгдэл, эвдрэл;
-гадаргын ба хєрсний бохирдолт;
-мэрэгчдийн хор хєнєєлд нэрвэгдсэн байдал;
-хортон шавьжийн хор хєнєєлд нэрвэгдсэн байдал.
2/ Тариалангийн талбай:
-усалгаатай тариалан эрхлэх боломж;
-хєрсний їржил шимт їе давхаргын зузаан;
-хєрсний ялзмагийн агууламж;
-хєрсний орчин (РН);
-нийт азот;
-хєдєлгєєнт фосфор;
-кали;
-шингээх багтаамж;
-хєрсний бохирдолт;
-гадаргын тєрх байдал;
-хєрсний элэгдэл, эвдрэл;
-їндэслэг ишээр ба їндэсний хэсгээр їрждэг хог ургамлын тархалт;
-хєрсний хоёрдогч давсжилт, намагжилт;
-гербицид ба пестицидийн їлдэгдэл.
3/ Хадлангийн талбай:
PDF created with pdfFactory Pro trial version www.pdffactory.com
5
-ургамлын зїйлийн бїрэлдэхїїн;
-ургамлын тусгаг бїрхэвч;
-га-гийн ургац;
-гадаргын тєрх байдал;
-хєрсний элэгдэл, эвдрэл;
-гадаргын ба хєрсний бохирдолт;
-мэрэгчдийн хор хєнєєлд нэрвэгдсэн байдал;
-хортон шавьжийн хор хєнєєлд нэрвэгдсэн байдал.
4/ Атаршсан талбай:
-хєрсний элэгдэл, эвдрэл;
-ургамлын формацын єєрчлєлт (шарилжит їе, хиагны їе, їетэн ба буурцагтны
їе);
-гадаргын хєрсний бохирдолт;
-гадаргын тєрх байдал;
-атаршсан хугацаа;
-нєхєн сэргээлт хийгдсэн эсэх.
5/ Хєдєє аж ахуйн ба хот тосгон, бусад суурины барилга байгууламж,
їйлдвэр, уурхайн дэвсгэр газар:
-гадаргын бохирдолт;
-гаднын хїчин зїйлийн їйлчлэлээр бий болсон хєрсний элэгдэл, эвдрэл
(зулгаралт);
-хєрсний дээжийн бохирдолт;
-ургамлын тусгаг бїрхэвч.
6/ Ойн сан бїхий газар:
PDF created with pdfFactory Pro trial version www.pdffactory.com
6
-гадаргын тєрх байдал;
-хєрсний элэгдэл, эвдрэл;
-ойн нягтрал;
-гадаргын ба хєрсний бохирдолт;
-хортон шавьжийн хор хєнєєлд нэрвэгдсэн байдал;
-ойн орчны єєрчлєлт.
7/ Усны сан бїхий газар:
-усны эрдэсжилт;
-усны бохирдолт;
-орчны газрын тєрх байдал;
-эрэг орчмын хєрсний элэгдэл, эвдрэл;
-эрэг орчмын гадаргын хєрсний бохирдол;
-усны гольдрилын єєрчлєлт.
8/ Улсын тусгай хамгаалалттай газар нутаг:
-гадаргын тєрх байдал;
-ургамлын зїйлийн бїрэлдэхїїн;
-газар нутгийн євєрмєц тогтоц, їзэсгэлэнт байдал;
-тїїх, соёлын дурсгалт газрын хадгалалт, хамгаалалт;
-хєрсний элэгдэл, эвдрэл;
-аялал жуулчлалын баазуудын байршил, нягтрал.
9/ Аялал жуулчлал, рашаан сувилал, амралт зугаалгын газар:
-ургамлын зїйлийн бїрэлдэхїїн;
PDF created with pdfFactory Pro trial version www.pdffactory.com
7
-ургамлын тусгаг бїрхэвч;
-гадаргын тєрх байдал;
-хєрсний элэгдэл, эвдрэл;
-гадаргын ба хєрсний бохирдолт;
-рашаан усны орчны газрын ариун цэвэр, эрїїл ахуй;
-газар нутгийн євєрмєц тогтоц, їзэсгэлэнт байдал;
-тїїх, соёлын дурсгалт газрын хадгалалт, хамгаалалт.
10/ Хилийн зурвас газар, улсыг батлан хамгаалах, аюулгїй байдлыг хангах
зориулалтаар олгосон газрын ашиглалтын зориулалтад нийцїїлж хянан баталгааны
їзїїлэлтийг сонгоно;
11/ Гадаад улсын дипломат тєлєєлєгчдийн болон консулын газар, олон улсын
байгууллагын тєлєєлєгчдийн газарт олгосон газарт хянан баталгаа хийхэд нийтлэг
журмыг баримтална.
19. Газрын тєлєв байдал, чанарт гарч болзошгїй єєрчлєлтийг тодорхойлоход дээр
дурдсанаас єєр нэмэлт онцлог їзїїлэлт хэрэглэж болно.
Дєрєв. Хянан баталгаа хийх
20. Хянан баталгааг дараахь їе шатаар хийнэ:
1/ бэлтгэл ажлын;
2/ талбайн буюу хээрийн судалгааны;
3/ материал боловсруулалтын.
21. Бэлтгэл ажлын їе шатанд тухайн орон нутагт урьд хийгдсэн хєрс, ургамал, газар
ашиглалт, гадаргын тєлєв байдлын онцлогтой холбогдох судалгаа, шинжилгээний
материалтай танилцах, хянан баталгаа хийх нэгж талбаруудыг тогтоох, хил заагийг
тодруулах, ажиглалт, хэмжилт хийх цэгїїдийг урьдчилан тогтоох, ажлын зураг бэлтгэх
зэрэг ажлыг гїйцэтгэнэ.
PDF created with pdfFactory Pro trial version www.pdffactory.com
8
22. Талбайн буюу хээрийн судалгааны ажлын їе шатанд нэгж талбар бїрийн тєлєв
байдал, тїїний єєрчлєлтийг газар дээр нь судлан тогтоож зураглан, лабораторийн задлан
шинжилгээнд дээж авна.
23. Материал боловсруулалтын ажлын їе шатанд хээрийн ажиглалт, хэмжилт,
лабораторийн задлан шинжилгээний дїнг нэгтгэн газрын тєлєв байдалд дїгнэлт єгнє.
24. Газрын нэгдмэл сангийн ангиллын газруудад хянан баталгаа хийхдээ ашиглалтын
зориулалт, онцлогоос нь шалтгаалан газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бїхий
байгууллагаас баталсан “Газрын тєлєв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх
ажлын заавар”-ыг баримтална.
Тав. Хянан баталгаанд засаг захиргаа,
нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага,
газар эзэмшигч, ашиглагчийн оролцоо
25. Аймаг, нийслэл, сум, дїїргийн Засаг даргын Тамгын газар харьяалах нутаг
дэвсгэртээ хийгдэх хянан баталгаанд єєрийн тєлєєлєгчийг оруулж болно.
26. Дїїргийн газрын алба, сумын газрын даамал хянан баталгаанд Засаг даргын
тєлєєлєгчєєр заавал оролцоно.
27. Газар ємчлєгч, эзэмшигч, ашиглагчийн газарт хянан баталгаа хийхэд тухайн
газрыг ємчлєгч, эзэмшигч, ашиглагч Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгїй
хїн, хуулийн этгээдийн эрх баригч буюу захиалагч биеэр байлцах їїрэгтэй.
28. Хянан баталгаа хийхэд заавал оролцох їїрэг бїхий этгээд хянан баталгаанд
оролцоогїй нь хянан баталгаа хийх ажлыг зогсоох, хойшлуулах їндэслэл болохгїй.
Зургаа. Хянан баталгааг баталгаажуулах,
їр дїнг мэдээлэх, хэрэгжїїлэх
29. Хянан баталгааны їр дїн нь дараахь баримт бичгээс бїрдэнэ:
1/ тєлєв байдлын тодорхойлолт, лабораторийн задлан шинжилгээний дїн;
2/ газрын тєлєв байдал, чанарын їзїїлэлтийн паспорт;
3/ мэргэжлийн байгууллагын хянан баталгааны дїгнэлт;
4/ газрын тєлєв байдал, чанарын хянан баталгааны нэгж талбарын
сїлжээний зургууд, тїїний CD дээр хуулсан файл;
PDF created with pdfFactory Pro trial version www.pdffactory.com
9
5/ газрын тєлєв байдал, чанарын хянан баталгаа хийсэн тухай тайлан,
зургийн тайлбар бичиг.
30. Газрын тєлєв байдал, чанарын тодорхойлолтод ажиглалт, хэмжилт,
тэдгээрийн тайлан, задлан шинжилгээний дїнг дэлгэрэнгїй тусгасан байна.
31. Газрын тєлєв байдал, чанарын тодорхойлолтыг їндэслэн Монгол Улсын
болон гадаадын иргэн, харьяалалгїй хїн, гадаад, дотоодын хуулийн этгээдийн эзэмшиж,
ашиглаж, ємчилж буй газрын хянан баталгааны паспортыг хянан баталгаа хийх эрх
бїхий аж ахуйн нэгж хєтєлнє. Хянан баталгааны паспортыг газар эзэмшїїлэх,
ашиглуулах тухай эрхийн гэрчилгээ, гэрээнд болон Монгол Улсын иргэний ємчилж
авсан газрын їл хєдлєх эд хєрєнгийн улсын бїртгэлийн гэрчилгээнд тус тус хавсаргана.
32. Тєрийн ємчєєс бусдын эзэмшил, ашиглалтад олгоогїй газрын хянан
баталгааны паспортыг тухайн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэр дээр нээж
хєтєлнє.
33. Ерєнхий шинжээч бїх тєрлийн хянан баталгааны актуудыг сум, дїїрэг, аймаг,
нийслэлээр нэгтгэн хянан баталгааны дїгнэлт, зєвлємж гарган, холбогдох иргэдийн
Тєлєєлєгчдийн Хурлын Тэргїїлэгчдэд хїргїїлнэ.
34. Газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бїхий байгууллага хянан
баталгааны материалыг їндэслэн газрын нэгдмэл сангийн ангиллын нэгдсэн дїгнэлтийг
5 жилд нэг удаа гаргаж Засгийн газарт танилцуулна.
35. Аймаг, нийслэл, сум, дїїргийн газрын нэгдмэл сангийн тєлєв байдал, чанарын
талаархи мэдээллийг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бїхий байгууллага
хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон тїмэнд мэдээлэх ажлыг зохион байгуулна.
36. Холбогдох мэргэжлийн байгууллага, байнгын шинжээч, газар ємчлєгч,
эзэмшигч, ашиглагчийн газарт хийсэн хянан баталгааны явцад илэрсэн зєрчил, тїїний
шинж байдлын талаар газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бїхий байгууллагад
мэдээлэх їїрэг хїлээнэ.
37. Хянан баталгааны ажлын їр дїнг газрын нэгдмэл сангийн ангиллын газрын
жил бїрийн тайлан, газар ашиглах, хамгаалах арга хэмжээг тєлєвлєх, хэрэгжїїлэхэд
ашиглана.
Найм. Хянан баталгааны санхїїжилт,
маргааныг шийдвэрлэх
38. Газрын хянан баталгааг дор дурдсанаар санхїїжїїлнэ:
PDF created with pdfFactory Pro trial version www.pdffactory.com
10
1/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ємчлєл, эзэмшил, ашиглалтад
олгоогїй тєрийн ємчийн газарт хийх тєлєвлєгєєт болон иргэн, аж ахуйн нэгж,
байгууллагад ємчлїїлэх, эзэмшїїлэх, ашиглуулахаар анх удаа олгож байгаа газар,
тїїнчлэн Газрын тухай хуулийн 16.1.3-16.1.7-д заасан тусгай хэрэгцээнд авах газар,
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмших, ашиглах эрх дуусгавар болох газарт тус
тус хийх хянан баталгааны зардлыг тєсвийн хєрєнгєєр;
2/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ємчилж, эзэмшиж, ашиглаж байгаа
газарт хийх болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хїсэлтээр тэдний ємчилж,
эзэмшиж, ашиглаж байгаа газарт хийх хянан баталгааны зардлыг тухайн газрыг ємчлєгч,
эзэмшигч, ашиглагчийн хєрєнгєєр.
39. Хянан баталгаатай холбоотой маргааныг зохих мэргэжлийн байгууллагын
хяналт хариуцсан албан тушаалтан болон тухайн шатны Засаг дарга шийдвэрлэх бєгєєд
гарсан шийдвэрийнх нь талаархи гомдлоо маргалдагч тал шїїхэд гаргаж болно.
40. Хянан баталгааны журам зєрчиж ажлын чанарын гологдол гаргасан, баримт
бичгийг санаатайгаар засварласан, тїїнийг їрэгдїїлсэн иргэн, аж ахуйн нэгж,
байгууллагын хянан баталгааны баримт бичгийг хїчингїйд тооцож, хянан баталгааг
дахин хийх зардлыг тухайн этгээдээс гаргуулна.
---оОо---
PDF created with pdfFactory Pro trial version www.pdffactory.com

belcheeriin talhlagdal

2011 оны 03-р сарын 09 Нийтэлсэн билгүүн

anuary 29, 2010

Царцааны нүүдэл аймшигтай

http://3.bp.blogspot.com/_oxs3I60T4b0/S2MGaHC9MLI/AAAAAAAAAEU/JvjEOOp182A/s400/draft_lens6594562module53438082photo_1251100778LOCUST_-_SWARM_-_old_photo_-_GOOD.jpg
Tsartsaa... ene shavj ontsgoi hunuultei ajee. Harin hund hereg bolohoor ashig tusaar baga gene. Tsartsaa bidnii uvug deedsiin doroitol buuraltand hvrtel nuluulj baisan geh barimt tvvhiin huudasnaa vldsen baina. Hvnnv nar hyataduudad udaa daraa tsohigdoj, bas hoorondoo hagaran daisagnaltsaj baisan manai toolliin 40ood onii ued tednii nutagt uguiruulsen gan gachig tohioj, deer ni tenger haranhuilsan tsartsaanii nvvdel numrun buujee. Ene gamshgaas zugtsan ter nuudelchid odoogiin manai nutgaas zailan odson gedeg. Ter ayul 2 myangan jiliin daraa davtagdah magadlaltai baigaa buguud ue ue zunii ulirald huduu oron nutag baitugai niislel hotod ch gesen tsartsaanii uer buusaar baina.
Dalavchit ene shavj hvn turulhtund tahal adil ayul tarisaar irsen baina. Zarimaas ni durdaya. Manai toolliin 25 ond tsartsaa hoit Afrikiin gazar rengeriig bvrhej hamar hatgah uvs nogoogui bolsnoos 800 myangan hvn ulburchee. Uunees 1400 jiliin hoino mun ter nutagt 200myangan hun deerh nuhtsluus bolj horvoog orhison gedeg. Tsartsaa ni helj irdeggui hiisch irdeg daisan yum. Delhiid arvan myangan zuiliin tsartsaa baidgaas nvvdliin gedeg ni jinhene 'horton shavj' yum. Tuunii golomt hoit Afrikt bdag buguud undug ni havriin salhiar huurch agaariin undur davhargad garan 2 chigleleer Azi ruu shiljin hiisdeg baina. Ehniih ni hoit chglel barin Gazriin dundad tengis deegvvr garch Iran, Irakiig damjin ulmaar manaih ruu nevterdeg bol udaah ni Ulaan bolon Arabiin tengis deegvvr nisej Pakistan, Enetheg haviin nutgiig tsulumdug gene. Bas hoit Afrikiin unagan ter undug hoishoo Europe ruu uragshaa umnud Afrik tiish ayaldag baina. Agaariin deed davhargad garsan els chuluu bolovch dalai, tengis algasan nvvdeg baihad tsartsaanii undug geh nyangiin todii ter bichil biet durtai zvgtee ayaldag ni medeej.
Aliv amitanii nuudel zuvhun hool tejeeliin tuluu baidaggui aj. Tsartsaanii nuudel uvs tejeeliig barimjaaldag ch eronhiidoo salhinii chigleld zahiragddag baina. Amitadiin nuudeld zarim gaj tohioldol gardgiig baigali sudlaachid temdeglen avchee. Tiim gaj yavdal amitanii medremj, zun sovingoor tailbarlah argagui, humuusiin meddeg uchir shaltgaanaas gaduur baidag gene. Jisheelbel: Europe-iinhon nuuj ochsonii hoino Amerik tiviin zerleg uher bizoniin sureg tal talaasaa oriloldon irj niilseeer heden zuun myangaaraa sureglen nuusen baina. Uul tal, nuur dalai met ter sureg etsej unasnaa gishgichen alj uragshilsaar Nevadagiin ih tsuld hurch tendee bugd harangadan tsutsaj uhjee. Tuunii ovoorson ih yas buten zuunii daraa ch tsairan haragdsaar baisan gedeg.
Mon dundad Afrikiin savaar sureglen ideeshildeg zerleg uhriin sureg deerh bizon shig avirlasan baina. Aimshigt ter suregleliin zavsart arslan havchuulagdan teegdej yavsaar uhsniig nutgiihan ajiglasan baidag. Dogshin zerlegeer buugnurun suregleh iim avir Sibiriin bulga, Avstraliin totind bas tohioldoj baijee. Ul tailagdah ene yavdald baigali sudlaachid 'shulmiin horlol' gesen ner hairlasnaas tsaash hetersengui. Ertontsod nuutsaa delgeegui uldsen uzegdliin neg ene nuudel aj.
Harin Mongoliin huvid gevel nuudliin gegdeh tsartsaa BAyanhongor aimgiin zarim sumdad golomttoi aj. Mun Govi-Altai, Selengiin zarim nutagt tiim zuiliin tsartsaa baidag gene. Ene tsartsaa nuguu Afrikiin avarga 'nuudelchid'-tei turul zuil oiroltsoo ajee. Eroos manaid 130 orchim zuiliin tsartsaa baidgaas Baraan dalavchit, Aziin tsoohor, Sibiriin, Toonoljit zereg zuiluud ni hunuuluur iluu gene. BAruun mongoliin undur uuliin bvsed orshdog durvuljin dalavchit gegdeh tsartsaa odoogiin baidlaar 2.6 ga gazart tarhan ugaas siireg, namhan nogoon urgamliig horoon muljuj bdag ajee. Belcheeriin daats muudah, tsuljih zeregt tsartsaa shuud nuluuldug baina. Eroos baigali orchind hamgiin iheer nuluuldug 5n huchin zuiliin neg ni horton shavj, tuunii dotor dalavchit shavj ordog bilee..

Малчин, мал, бэлчээр гурвын хоорондын зохистой харьцаа алдагджээ2006 оны 06-р сарын 15-н"Ногоон Алт" хөтөлбөрийн зохицуулагч Док.проф Д.Дорлигсүрэнгийн "Хөдөө аж ахуйн маргааш" сонинд өгсөн ярилцлага.МАА-н үйлдвэрлэлд бэлчээрийн нөлөө аль хэр байдаг бол? Энэ асуултаас ярилцлагаа эхэлвэл?

Манай улс 156.4 сая га нутаг дэвсгэртэй, үүний 112.8 га буюу 72.1%-ийг нь бэлчээр, хадлангийн талбай эзэлдэг. Энэ нь манай орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндэс болох бэлчээрийн МАА-н хөгжлийн гол суурь болж байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогоор манай улсын нутаг 156.4 сая га, үүний 112.8 сая га буюу 72.1 хувийг нь бэлчээр, хадлангийн талбай эзэлдэг. Энэ нь манай орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндэс болох бэлчээрийн МАА-н хөгжлийн гол суурь болж байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогоор 30.6 сая малтай боллоо. МАА-н салбар нь дангаараа дотоодын нийт бүтээгдэхүүний 21 хувь, ХАА-н нийт бүтээгдэхүүний 80 хувийг үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний гуравны нэг хувийг ажлаар хангаж, 627.3 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй тэнцэхүйц хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хэрвээ малын гаралтай түүхий эдийг зарж борлуулах, тээвэрлэх, ачих, буулгах, хадгалах, дахин боловсруулах үйлдвэрлэлийг оролцуулбал үндсэндээ МАА-н салбар нь хүн амын дийлэнх хэсгийг ажлын байраар хангаж, амьжиргааных нь эх сурвалж болж байгаа юм. Байгалийн энэхүү арвин баялаг, нөхөн сэргээгдэх нөөцийг зөв зохистой ашиглах нь манай орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндэс суурь болох юм.
Өнөөгийн байдлаар, бэлчээрийн чадавхи, бүтээмж тухайн жилийн хур тунадасны хэмжээ, хуваарилалт, ган, гачиг, байгалийн хийгээд хүний хүчин зүйлсийн зохисгүй нөлөөллийн улмаас доройтон буурсаар байна. Бэлчээрийг доройтуулж буй гол хүчин зүйл нь бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах арга, технологи дутагдалтай, зах зээлийн нөхцөлд зохицсон бэлчээрийн зохистой менежмент болон хууль, эрх зүйн орчин ч бүрдээгүй байгаатай холбоотой. Манай орны хувьд малчин, мал, бэлчээр гурвын хоорондын зохистой харьцаа нэгэнт алдагджээ. Тухайлбал, малчны тоо малаасаа, малын тоо нь бэлчээрийн даацаасаа хэтэрсэн дүр зураг ажиглагдаж байна. Малчны тоо 2.7 дахин, малын тоо нь 26.7 хувь, бэлчээрийн даац 0.6 хувиар байвал зохих хэмжээнээсээ тус тус хэтэрчээ. Энэ гурван хүчин зүйлийн хөгжлийн хандлагын төлөв байдлыг авч үзвэл илүү тодорхой болно.
Тэгэхээр малчдын тоо өссөн юм чинь бүтээмж нэмэгдсэн үү? Та юу гэж үзэж байна?

Улс орон зах зээлийн харилцаанд шилжихэд мал сүрэг хувьчлагдан, хувийн өмчит олон зуун мянган жижиг аж ахуйтан бий болсон. Хувьчлалын явцад малчдын тоо 97 мянгаар өссөн. Эдгээр малчин өрхийн эдийн засгийн үндсэн сонирхол нь мал сүргийнхээ тоо толгойг өсгөх замаар ашиг, орлогоо нэмэгдүүлэхэд чиглэсэн. Нөгөө талаас зах зээлийн шилжилтийн эхэн үед олон үйлдвэр, аж ахуйн байгууллага хаалгаа барьснаар хэдэн зуун мянган ажилгүйчүүд бий болж, амьдрахын эрхээр МАА-д гарсан. ?үний улмаас нийтийн өмчид байгаа байгалийн үнэгүй нөөц-бэлчээрийн чадавхийг шавхан ашиглах зам нээгдсэн гэж хэлж болно.
Малын тоо хамгийн дээд хэмжээнд хүрсэн 1999 оныг 1986 онтой харьцуулахад малчдын тоо 338.2 хувь нэмэгдсэн байхад малын тоо 149.3 хувь өссөн байдаг. Өөрөөр хэлбэл, бэлчээрийн талбайн хэмжээ өөрчлөгдөөгүй байхад малчны тоо малын тооноосоо 2.1 дахин илүү байна. Тэр ч байтугай тодорхой бүс нутагт бэлчээр хүрэлцэхгүй болсон. Энэ хугацаанд нэг малчны хөдөлмөрийн бүтээмж 55.9 хувиар буурсан байна.
Ингэхэд бэлчээр, бэлчээрийн даац ямар байгаа вэ?

Манай улсын нийт бэлчээрийн хэмжээ, бүтээмж, даацын талаар эрдэмтэд олон жилийн турш судалгаа явуулж, тооцоо хийж ирсэн л дээ. Жишээлбэл, манай орны тэжээлийн баазыг хөгжүүлэх хэтийн төсөөллийг (1976-1990 он ) боловсруулахдаа байгалийн бэлчээрт жилд дунджаар 60 сая хонь идээшлүүлэх (бэлчээрийн 100 га талбайд улсын дунджаар 45.3 хонь барих чадвартай) бололцоотой гэж тооцсон бол 1980-ад оны дунд үед БНМАУ-ын ХАА-г 2000 он хүртэл хөгжүүлэх, хүн амын хүнсний хэрэгцээг хангах зорилтот программ боловсруулахад хэрэглэх норм, норматив боловсруулахад зун, намар 87.4 хонь, (хонин толгойд шилжүүлснээр) өвөл, хаварт 49.9 сая хонь бэлчээрлүүлэх (бэлчээрийн 100 га талбайд улсын дунджаар 48.2 хонь барих чадвартай) бололцоотой гэж тооцсон байна.
Доктор С. Цэрэндаш нар 2000 онд хийсэн судалгаандаа, жилд дунджаар 86 сая гаруй хонь (өнтэй жилд 90 орчим сая, ган, зудтай жилд 57 саяас хэтрүүлэхгүй) бэлчээрлүүлэх (бэлчээрийн 100 га талбайд улсын дунджаар 62 хонь барих экологийн даацтай) бололцоотой гэж үзсэн байдаг. 2005 оны байдлаар 52.1 сая хонин толгойд шилжүүлсэн мал буюу 100 га бэлчээрийн талбайд 46 хонь ногдож байгаа юм. Хэрвээ 100 га-д 62 хонин толгой гэж үзвэл 2005 оны байдлаар даацынхаа 74.2 хувийг ашигласан гэж үзэж болохоор байна. Харин 45 хонин толгой байнаа гэвэл 100.2 хувь ашигласан байна. Бэлчээрийн тодорхой хэсгийг жилд өнжөөж, амраах ?стой гэж үзвэл бэлчээрийн даац одоо ч их хэмжээгээр хэтрээд байгаа юм. Ер нь бэлчээрийн даацыг тооцоход усан хангамж болон уул уурхайн ашиглалт, зам харилцааны хүндрэлийн улмаас бэлчээрт ашиглах талбайн хэмжээ багассан, байгаль, цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн хортон, шавьжийн өсөлт зэргээс хамааран ургацын хэмжээ буурч, зүйлийн бүрэлдэхүүн нь ядуурч байгааг харгалзаж үзвэл бэлчээрийн даац ихэд хэтэрсэн байхаар байгаа л даа. чухам энэ бүхнийг харгалзан тооцоход бэлчээрийн даац 4-21 хувиар хэтэрсэн гэсэн тооцоо гарч байгаа юм. Иймээс бэлчээрийн хэмжээ, бүтээмжийн өнөөгийн байдал, тооцох аргачлалыг эргэн нягталж, бэлчээрийн даацыг тогтоох нь бэлчээрийн хэвийн байдлыг хадгалах, ашиглалтыг зохицуулахад зохих нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Бэлчээрийн доройтол гол нь юунаас болж байна вэ?

Бэлчээрийн доройтол нь даац хэтрэхийн зэрэгцээгээр бэлчээрийг эмх замбараагүй ашиглах, өрсч идүүлэх гэсэн өрсөлдөөн, тэмцэл, зах зээл, бас уст цэгийг тойрон нэг л газраа бөөгнөрч, нүүлгүй удаан хугацаагаар ашиглах, олон салаа зам гаргах, уул уурхайн салбарын олборлосон газрын нөхөн сэргээлтийг хийдэггүй, тариалангийн ашиглалтгүй хаягдсан талбай, бэлчээрийн хортон, мэрэгч амьтдын нөлөө, усан хангамжийн дутагдал гээд олон зүйлээс үүдэлтэй л дээ. Малчид, мал бүхий иргэд дуртай газартаа өвөлжөө, хаваржааны шав тавьж, бэлчээрийн улирлын хил, зааг алдагдахад хүрсэн. Малчдын дунд бэлчээрийг улирлаар сэлгэн нүүж ашигладаг тэр уламжлал бараг мартагдаж байна. Ургамал сэргэн ургах үед бэлчээрийг амраахгүй, байнга ашигласнаас бэлчээр доройтож байна. Уст цэгийн ойролцоо 1-5 км-ийн тойрогт бэлчээр хүчтэй талхлагдаж, халцгай газрын хэмжээ нэмэгдэж, ургамлын өндөр 3-5 см-ээс хэтрэхгүй, зүйлийн бүрэлдэхүүнээр тун ядмаг болж, мал иддэггүй хог ургамал ихэсч байна.
Малчид бүтээгдэхүүнээ борлуулах гэж зах зээл бараадан, хот, суурин газрын ойролцоо суурьшмал маягийн амьдралд шилжин, малын нягтралыг нэмэгдүүлснээр бэлчээр талхлагдаж, цаашид бүтээгдэхүүн тогтвортой үйлдвэрлэх боломж нь хязгаарлагдах боллоо. Малын хэт төвлөрөл үүссэн уст цэг, хот, суурин газрын ойролцоо бэлчээрийн даацыг 1.3-11.4 дахин хэтрүүлсэн нь цаашдаа энэ бүс нутагт мал сүргээ өсгөх нь байтугай мал маллах боломжгүй болохоор байна. Уул уурхайн салбарынхны ашигласан газарт нөхөн сэргээлт хийхгүй байгаа нь бэлчээрт муугаар нөлөөлж, цөлжилтийг ихэсгэж байна. Алт олборлох технологийг зөв баримтлаагүй, нөхөн сэргээлт хийдэггүйгээс байгаль орчныг доройтолд оруулах нөхцөл бүрдүүлж байгааг олон гол, горхи ширгэсэн гашуун сургамж бэлхэнээ нотолж байна шүү дээ. Замбараагүй гаргасан олон салаа замын нөлөөгөөр хөрсний өнгөн хэсэг салхинд хийсч, бэлчээрийн доройтол, цөлжилт үүсэх эхлэлийг тавьж байна.
Бэлчээрийн МАА хөгжүүлэх боломжтой 812 мянга гаруй га газрыг хагалж атаршуулан орхисон нь хөрсний элэгдлийг нэмэгдүүлж, цөлжилтийг түргэсгэсэн. Хаврын хавсаргаар хөрсний өнгөн хэсэг хийсч, элсээр шуурч, ойр орчмын бэлчээрийг дарснаас тухайн бэлчээрийн үндсэн ургамлын ургах боломж буурч, хог ургамал тархах нөхцөл бүрдүүлж байх жишээтэй. Байгаль орчны яамнаас хийсэн гол, горхи, усан хангамжийн бүртгэлээс /2004 он/ харахад л, сүүлийн хэдэн жилд 702 гол, горхи, 1484 булаг, шанд, 10 рашаан, 760 нуур, тойром ширгэсэн гэсэн судалгаа гарчээ. Хэдийгээр сүүлийн жилүүдэд худаг нэмж гаргаж байгаа ч хуучин уст цэгүүд ширгэснээс болж ашиглалтгүй бэлчээрийн хэмжээ буурахгүй байна. Бэлчээрийг сэлгэх, өнжөөж амраах замаар зористой ашиглах нь мал, хүний усан хангамжаас шууд шалтгаалж байна.
Малчин, мал, бэлчээр гурвын зохистой харьцаа алдагдсан нь бэлчээрийн доройтлыг улам нэмэгдүүлж байгааг дахин цохон тэмдэглэмээр байна л даа. Нийт бэлчээрийн 70-80 орчим хувь нь ямар нэг хэмжээгээр доройтсон гэж манай эрдэмтэн судлаачид үздэг. Бэлчээрийн даацаас хэтэрсэн малыг тухайн бэлчээрт барих нь бэлчээр доройтох, цөлжих үйл явцыг улам хурдасгах аюултай. Бэлчээр доройтохын хэрээр тэнд маллах малын тоо, ашиг шимийг бууруулахад хүрдэг. Энэ нь ирээдүйд урт хугацааны туршид ядуурлыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болно. Манай орны нийт газар нутгийн 70-80 орчим хувийг эзэлж буй бэлчээр доройтож, цөлжих нь экологийн сүйрэлд хүргэх аюултай. Иймд эдийн засаг, нийгмийн болон экологийн энэхүү бодит аюул заналаас урьдчилан сэргийлэх, улс орны тогтвортой хөгжлийг хангахын тулд бэлчээрийн хязгаарлагдмал нөөцөндөө тохирсон мал, малчинтай байх шаардлагатай. Манай улсын нийт бэлчээрийн талбай 130-140 мянган га-д эргэлдэж байсан. Энэ хэмжээний бэлчээрт сүүлийн 72 жилийн дунджаар тооцож үзэхэд, жилд 23.9 сая мал адгуулж байсан байх юм. Ийм тооны мал сүргийг 123-140 мянган малчин маллаж байсан байна. Нөгөө талаар манай улсын 113-115 сая га бэлчээр ашиглах, 60-70-аад оны үеийн га-гийн ургацаар баримжаалан бэлчээрийн даацыг тооцоход, жилийн дунджаар 51.8 сая орчим хонин толгойд шилжүүлсэн малыг адгуулах экологийн чадавхитай байгаа юм. Хэрвээ ургацын хэмжээ буурсан, зүйлийн бүрэлдэхүүн ядуурсан гэж үзвэл үүнээс ч бага байхаар тооцоо гарч байгаа юм. Олон жилийн сүргийн бүтцийн дунджаар тооцоход, жилд дунджаар 24 сая орчим мал байх боломжтой гэсэн тооцоо гарч байна. Энэхүү зохистой харьцааг хэрхэн хангах вэ гэдэг нь онол, практикийн тулгамдсан асуудал болоод байгаа юм.

Тэртээх хорин жилийн өмнөх ардчилсан нийгэм монголын мал аж ахуйн салбарт томоохон өөрчлөлтийг авчирсан билээ. Зах зээлийн харилцаанд шилжиж нэгдлийн малыг хувьчлан малчдад өгснөөр малынхаа тоо толгойг өсгөж ашиг орлогоо нэмэгдүүлэх сонирхолтой малчид 97 мянгад хүрчээ.

Ингэтлээ нэмэгдэх болсон шалтгаан  нь нэг талаар тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагууд олноор үүдээ барьж ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн ажилчид амьдрахын эрхэнд хөдөө гарч мал маллах сонголт  хийхэд хүрсэн гэж хэлж болно. Эндээс л өнөөх нийтийн өмчид байгаа байгалийн үнэгүй нөөц - бэлчээрийг хуваарьгүй ашиглах зам нээгдсэн гэсэн үг. Бэлчээрийн доройтлын түүх ийнхүү эхэлжээ.
Малчин, мал, бэлчээр гурвын хоорондын зохистой харьцаа алдагдав. Уг нь Монгол улс 156.4 сая га нутаг дэвсгэртэй, үүний 112.8 га буюу 72.1%-ийг нь бэлчээр, хадлангийн талбай эзэлдэг юм байна. Мал аж ахуйн салбар дангаараа дотоодын нийт бүтээгдэхүүний 21 хувь, хөдөө аж ахуйн нийт бүтээгдхүүний 80 хувийг үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний гуравны нэг хувийг ажлаар хангаж, 627,3 орчим тэрбум төгрөгний өртөгтэй тэнцэхүйц хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үндсэндээ МАА-н салбар нь хүн амын дийлэнх хэсгийг ажлын байраар хангаж, амьжиргааных нь эх сурвалж болж байгаа юм.
байгалийн энэхүү арвин баялаг, нөхөн сэргээгдэх нөөцийг зөв зохистой ашиглах талаар бид харин ямар бодлого баримталж байгаа билээ?

Бэлчээрийг доройтуулж буй гол хүчин зүйл нь бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах арга техник дутагдалтайн дээр зах зээлийн нөхцөлд зохицсон бэлчээрийн зохистой менежмент, хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаатай холбоотой хэмээн "Ногоон Алт" хөтөлбөрийн зохицуулагч Док.проф Д.Дорлигсүрэн тайлбарлаж байна.
Сүүлийн үед бидний амны уншлага болоод байгаа байгалийн гамшиг, үер ус, ган гачиг, үүн дээр бэлчээрийн даацыг хэтрүүлж, эмх замбараагүй ашиглах, нэгнээсээ өрсч идүүлэх гэсэн өрсөлдөөн, тэмцэл, уст цэгийг тойрон нэг л газраа бөөгнөрч, нүүлгүй удаан хугацаагаар ашиглах, олон салаа зам гаргах, уул уурхайн салбарын олборлосон газрын нөхөн сэргээлтийг хийдэггүй, тариалангийн ашиглалтгүй хаягдсан талбай, бэлчээрийн хортон, мэрэгч амьтдын нөлөө, усан хангамжийн дутагдал гээд олон зүйлээс болж бэлчээрийн доройтол бий болоод байна. Энэ бүх хүчин зүйл бэлчээрийн доройтлыг үүсгэж монгол орныг хараа бэлчээм уудам талгүй болгож байна шүү дээ гэж бодохоор манай байгаль экологийн систем бүхэлдээ алдагдчихжээ гэсэн бодол өөрийн эрхгүй бууж байна. Даанч эмзэглэмээр юм.
Малчид дуртай газартаа өвөлжөө, хаваржааны шав тавьж, бэлчээрийн улирлын хил, зааг алдагдахад хүрсэн. Түүнчлэн малчдын бэлчээрийг улирлаар сэлгэн нүүж ашигладаг тэр уламжлал бараг мартагдаж байна. Ургамал сэргэн ургах үед бэлчээрийг амраахгүй, байнга ашигласнаас болж бэлчээр улам доройтсоор... Уст цэгийн ойролцоо 1-5 км-ийн тойрогт бэлчээр хүчтэй талхлагдаж, халцгай газрын хэмжээ нэмэгдэн, ургамлын өндөр 3-5 см-ээс хэтрэхгүй, зүйлийн бүрэлдэхүүнээр тун ядмаг болж, мал иддэггүй хог ургамал ихэсч байгааг бид нүдээрээ харж байна.
Малын хэт төвлөрөл үүссэн уст цэг, хот, суурин газрын ойролцоо бэлчээрийн даацыг 1.3-11.4 дахин хэтрүүлсэн нь цаашдаа энэ бүс нутагт мал сүргээ өсгөх нь байтугай мал маллах боломжгүй болохоор юм. Уул уурхайн салбарынхны ашигласан газарт нөхөн сэргээлт хийхгүй байгаа нь мөн л хөрс шороонд муугаар нөлөөлж, цөлжилтийг ихэсгэх гол нөхцөл болоод байна. Алт олборлох технологийг зөв баримтлаагүй, нөхөн сэргээлт хийдэггүйгээс байгаль орчныг доройтолд оруулах нөхцөл бүрдүүлж байгааг олон гол, горхи ширгэсэн гашуун сургамж бэлхэнээ нотолж байна шүү дээ.
МАА хөгжүүлэх боломжтой 812 мянга гаруй га газрыг хагалж атаршуулан орхисон нь хөрсний элэгдлийг нэмэгдүүлж, цөлжилтийг түргэсгэсэн. Хаврын хавсаргаар хөрсний өнгөн хэсэг хийсч, элсээр шуурч, ойр орчмын бэлчээрийг дарснаас тухайн бэлчээрийн үндсэн ургамлын ургах боломж буурч, хог ургамал тархах нөхцөл бүрдүүлж байх жишээтэй.
http://nomadgreen.org/wp-content/uploads/2010/02/mal-middle11-300x264.jpg
Бэлчээрийн даацаас хэтэрсэн малыг тухайн бэлчээрт барих нь бэлчээр доройтох, цөлжих үйл явцыг улам хурдасгадаг аюултай. Бэлчээр доройтохын хэрээр тэнд маллах малын тоо, ашиг шимийг бууруулахад хүрдэг. Энэ нь ирээдүйд урт хугацааны туршид ядуурлыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болно. Манай орны нийт газар нутгийн 70-80 орчим хувийг эзэлж буй бэлчээр доройтож, цөлжих нь экологийн сүйрэлд хүргэх аюултай. Иймд эдийн засаг, нийгмийн болон экологийн энэхүү бодит аюул заналаас урьдчилан сэргийлэх, улс орны тогтвортой хөгжлийг хангахын тулд бэлчээрийн хязгаарлагдмал нөөцөндөө тохирсон мал, малчинтай байх нь юуны түрүүнд шаардлагатай ажээ. Манай улсын нийт бэлчээрийн талбай 130-140 мянган га-д эргэлдэж байсан. Энэ хэмжээний бэлчээрт сүүлийн 72 жилийн дунджаар тооцож үзэхэд, жилд 23.9 сая мал адгуулж байсан байх юм. Ийм тооны мал сүргийг 123-140 мянган малчин маллаж байсан байна. Нөгөө талаар манай улсын 113-115 сая га бэлчээр ашиглах, 60-70-аад оны үеийн га-гийн ургацаар баримжаалан бэлчээрийн даацыг тооцоход, жилийн дунджаар 51.8 сая орчим хонин толгойд шилжүүлсэн малыг адгуулах экологийн чадавхи одоо ч байгаа хэмээн эрдэмтэд судалжээ.
Муу л бол баруун талын хар овоохой гэгчээр ямаан сүргээ бэлчээрийн талхлалтын гол буруутан болгоод байсан. Ямаанаас авах ноос ноолуурын ашиг шим түүнийг ингэж тэнгэрт хадтал өсгөхөд гол үндэс болсон. Хэдийгээр бэлчээр доройтуулах хүчин зүйлд нөлөөлдөг амьтан мөн боловч дан ганц ямааг бууруулснаар асуудлыг шийдэхгүй. Малчдын санаа сэтгэлийг зовоосон асуудал яалт ч үгүй бэлчээрийн талхлалт болоод байна. Орон нутгийн бэлчээрийн чанар нэлээд муудаж байгаагийн дээр өөр аймгуудаас отроор ирж байгаа малчид бэлчээрийг ихээр талхлаж байгаа тухай тэд ярьцгааж байна. Цаашид төрөөс отрын бүс нутаг байгуулж, тодорхой хариуцлага, журамтайгаар оторлуулах ажлыг хийх хэрэгтэйг ахмад, туршлагатай малчид өгүүлж байна. Бэлчээрийн мал аж ахуйд сайнаар нөлөөлөх хүчин зүйл нь байгалийн нөхцөл байдал бөгөөд түүний шалгаралын үр дүнд тухайн орон нутгийн өвөрмөц нөхцөлд илүү дассан мал сүрэг зонхилон өсөж ирсэн түүхэн уламжлалтай. Гэхдээ таван хошуу малын тархан байршсан байдал газар орны байгаль экологийн нөхцөлөөс хамааран харилцан адилгүй байна. Энэ нь биологийн болоонд экологийн тодорхой нөлөөлөл болон олон зуун жилийн бэлчээрийн маллагааны явцад бүрэлдэн тогтсон малын дасан зохицох онцлогоор тайлбарлагдах аж. Иймд ахмад малчид хоцрогдсон гэж тээр шаагддаг уламжлалт мал аж ахуйгаа сэргээх цаг нэгэнтээ болсон гэдгийг сануулж байна.

VN:F [1.7.7_1013]

Бэлчээр - Монголын "ногоон алт"

Монголын хєдєє аж ахуйн гол тулгуур болсон бэлчээр нь хvний зохисгvй vйл ажиллагаанаас, тухайлбал бэлчээр, усны нєєцийг дур зоргоор, чєлєєтэй ашиглаж харин нєхєн сэргээх дорвитой арга хэмжээ авахгvй байгаагаас болж vлэмж доройтсоор байна. Ийнхvv доройтсон бэлчээрийг сэргээн сайжруулахын тулд SDC “Бэлчээрийн экосистемийн удирдлага – Ногоон алт” хєтєлбєрийг хэрэгжvvлж эхлээд байна.

Сvvлийн жилvvдэд тохиосон ган, зудын гамшиг, бэлчээрийн доройтол, цєлжилт, цаг агаарын эрс тэс уур амьсгал зэрэг нь бэлчээр, уул усаа тvшиглэн амь зуудаг малчдын амьдралд маш хvнд цохилт болж байна. “Ногоон алт” хєтєлбєр нь ядуу болон эмзэг бvлгийн малчдын бие даасан байдлыг бэхжvvлэх, тэдний амьжиргааны тvвшинг тогтворжуулах зорилгынхоо хvрээнд Монгол орны бэлчээрийн тогтвортой менежментийг сайжруулахад хэд хэдэн тодорхой салбарыг хамарсан дорвитой vйл ажиллагаа явуулж байна.

Хєтєлбєрийн гол зорилтууд нь:

  • Бэлчээрийг нєхєн сэргээх, сайжруулах болон малын тэжээл vйлдвэрлэлийн зохистой технологийг туршин баталгаажуулж, нэвтрvvлэх
  • Сонгосон газруудад малчид, орон нутгийн удирдлага болон бусад холбогдох талуудын хамтын хvчин чармайлт, оролцоон дээр тvшиглэсэн бэлчээрийн хамтын удирдлагын аргыг нэвтрvvлэх
  • Туршлагаар батлагдсан бэлчээр сайжруулах технологи, хамтын удирдлагын зохистой аргыг хэрэглэхэд шаардлагатай хууль эрх зvйн орчинг бvрдvvлэх зэрэг болно.

Хэрэгжvvлж буй vйл ажиллагаа

Технологийн туршилтField experiment
“Ногоон алт” хєтєлбєрийнхэн доройтсон бэлчээрийг сайжруулах, малын тэжээлийн vйлдвэрлэлийг нэмэгдvvлэх арга зvйг боловсруулан, туршиж байна. Монгол орны нєхцєлд хамгийн тохиромжтой, бэлчээрийг дорвитой сайжруулах арга зvйг сонгохын тулд экологийн тєрєл бvрийн бvсэд туршилтыг хэрэгжvvлж байна.

Хvчин чадлыг бэхжvvлэх
Мал аж ахуйн хvрээлэнгийн (МААХ) Бэлчээр тэжээлийн судалгааны салбар, МААХ-ын харъяа Өндєр уулын бvсийн мал аж ахуйн салбарын чадавхи, єнєєгийн нєхцєл байдалд судалгаа хийсэн бєгєєд тус салбарын хvчин чадлыг бэхжvvлэх, тоног тєхєєрємж, техникийн шинчлэлт хийх зайлшгvй шаардлагатайг судалгаа харуулсан. Үvний дагуу олон улсын зєвлєх мэргэжилнийг урин, сургалт зохион байгуулсан. Мєн Монголын бэлчээрийн менежментийн мэргэжилтнvvдийн чадавхийг дээшлvvлэх зорилгоор залуу судлаач, мэргэжилтнvvдийг гадаадын орнуудад мэргэжил дээшлvvлэх сургалтанд хамруулах тэтгэлэгийн хєтєлбєрийг санаачилсан.

Хамтын удирдлага
Малчдын хамтын ажиллагаа, санаачилга, урам зоригийг хєхvvлэн дэмжихийн тулд хамтын оролцоонд тулгуурласан малчдын бvлгvvдийг хєтєлбєр хэрэгжvvлэх бvс нутагт бий болгоно. Ингэснээр малчид єєр хоорондоо бvлэг болон зохион байгуулалтанд орж, байгалийн баялгыг зvй зохистой ашиглахын тулд бэлчээрийн хамтын удирдлагын тєлєвлєгєєг боловсруулж, малчид, орон нутгийн засаг захиргаа, бусад талуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайжирна.

Хууль, эрх зvйн орчны шинэчлэлт
“Ногоон алт” хєтєлбєр бэлчээрийн менежментийг сайжруулах арга хэмжээг малчдад хvртээлтэй байлгах vvднээс бэлчээрийн хууль, эрх зvй, Газрын тухай хуулинд нэмэлт, єєрчлєлт оруулах талаарх маргаан хэлэлцvvлэгт идэвхитэй оролцож байна.

Тус хєтєлбєрийн талаарх дэлгэрэнгvй мэдээллийг http://www.greengold.mn/ сайтаас авна уу.

Малчны тоо малаасаа, малын тоо нь бэлчээрийн даацаасаа хэтэрчээ

PDF форматаар харах эсвэл хадгалах

Хэвлэх

И-мэйл ээр хэн нэгэнд илгээх


Мэдээ, Мэдээлэл - Ангилагдаагүй | Оруулсан: tulhuur | 2008.02.14 19:50 |

"Ногоон Алт" хєтєлбєрийн зохицуулагч док.проф Д.Дорлигсvрэнтэй ярилцлаа.

-Мал аж ахуйн vйлдвэрлэлд бэлчээрийн нєлєє аль хэр байдаг бол. Манай улс хэдийгээр бэлчээрийн мал аж ахуйтай ч сvvлийн vед бэлчээрийн даац хvрэлцэхгvй байна гэж их ярих боллоо?
-Манай улс 156.4 сая Та нутаг дэвсгэртэй. Vvний 112.8 га буюу 72.1 хувийг нь бэлчээр, хадлангийн талбай эзэлдэг. Энэ нь манай орны эдийн засаг, нийгмийн хєгжлийн vндэс болох бэлчээрийн МАА-н хєгжлийн гол суурь болж байна. Єнгєрсєн оны жилийн эцсийн мал тооллогоор 30.6 сая малтай боллоо. МАА-н салбар нь дангаараа дотоодын нийт бvтээтдэхvvний 21 хувь, ХАА-н нийт бvтээгдэхvvний 80 хувийг vйлдвэрлэж, нийтажиллах хvчний гуравны нэг хувийг ажлаар хангаж, 627.3 орчим тэрбум тєгрєгийн єртєгтэй тэнцэхvйц хэмжээний бvтээгдэхvvн vйлдвэрлэж байна. Хэрвээ малын гаралтай тvvхий эдийг зарж борлуулах. тээвэрлэх, ачих, буулгах, хадгалах, дахин боловсруулах vйлдвэрлэлийг оролцуулбал vндсэндээ МАА-н салбар нь хvн амын дийлэнх хэсгийг ажлын байраар хангаж, амьжиргааных нь эх сурвалж болж байгаа юм. Байгалийн энэхvv арвин баялаг, нєхєн сэргээгдэх нєєцийг зєв зохистой ашиглах нь манай орны нийгэм, эдийн засгийн хєгжлийн vндэс суурь болох юм. Єнєєгийн байдлаар, бэлчээрийн чадавхи бvтээнж тухайн жилийн хур тунадасны хэмжээ, хуваарилалт, ган гачиг, байгалийн хийгээд хvний хvчин зvйлсийн зохисгvй нєлєєллийн улмаас доройтон буурсаар байна. Бэлчээрийг доройтуулж буй гол хvчин зvйл нь бэлчээрийг зєв зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах арга, технологи дутагдалтай, зах зээлийн нєхцєлд зохицсон бэлчээрийн зохистой менежменг болон хууль, эрх зvйн орчин бvрдээгvй байгаатай холбоотой. Манай орны хувьд малчин, мал, бэлчээр гурвын хоорондын зохистой харьцаа нэгэнт алдагджээ. Тухайлбал, малчны тоо малаасаа, малын тоо нь бэлчээрийн даацаасаа хэтэрсэн дvр зураг ажиглагдаж байна. Малчны тоо 2.7 дахин, малын тоо нь 26.7 хувь, бэлчээрийн даац 0.6 хувиар байвал зохих хэмжээнээсээ тус тус хэтэрчээ.

-Тэгэхээр малчдын тоо єссєн юм чинь бvтээмж дагаад нэмэгдэж байна УУ?
-Улс орон зах зээлийн харилцаанд шилжихэд мал сvрэг хувьчлагдан, хувийн ємчит олон зуун мянган жижиг аж ахуйтан бий болсон. Хувьчлалын явцад малчдын тоо 97 мянгаар єссєн. Эдгээр малчин єрхийн эдийн засгийн vндсэн сонирхол нь мал сvргийнхээ тоо толгойг єсгєх замаар ашиг, орлогоо нэмэгдvvлэхэд чиглэсэн. Нєгєє талаас зах зээлийн шилжилтийн эхэн vед олон vйлдвэр, аж ахуйн нэгэн байгууллага хаалгаа барьснаар хэдэн зуун мянган ажилгvйчvvд бий болж, амьдрахын эрхээр МАА-д гарсан. Vvний улмаас нийтийн ємчид байгаа байгалийн vнэгvй нєєц бэлчээрийн чадавхийг шавхан ашиглах зам нээгдсэн гэж хэлж болно Малын тоо хамгийн дээд хэмжээнд хvрсэн 1999 оныг 1986 онтой харьцуулахад малчдын тоо 338.2 хувь нэмэгдсэн байхад малын тоо. 149.3 хувь єссєн байдаг. Єєрєєр хэлбэл, бэлчээрийн талбайн хэмжээ єєрчлєгдєєгvй байхад малчны тоо малын тооноосоо 2.1 дахин илvv байна. Тэр ч байтугай тодорхой бvс нутагт бэлчээр хvрэлцэхгvй болсон. Энэ хугацаанд нэг малчны хєдєлмєрийн бvтээмж 55.9 хувиар буурсан байна.

-Тэгэхээр бэлчээр, бэлчээрийн даац хvрэлцэхгvй байгаа гэсэн vг vv?
-Манай улсын нийт бэлчээрийн хэмжээ, бvтээмж, даацын талаар эрдэмтэд олон жилийн турш судалгаа явуулж, тооцоо хийж ирсэн л дээ. Жишээлбэл, манай орны тэжээлийн баазыг хєгжvvлэх хэтийн тєсєєллийг (1976-1990 он) боловсруулахдаа байгалийн бэлчээрт жилд дундчаар 60 сая хонь идээшлvvлэх (бэлчээрийн 100 га талбайд улсын дундчаар 45.3 хонь барих чадвартай) бололцоотой гэж тооцсон бол 1980-аад оны дунд vед БНМАУ-ын ХАА-г 2000 он хvртэл хєгжvvлэх, хvн амын хvнсний хэрэгцээг хангах зорилтот программ боловсруулахад хэрэглэх норм, норматив боловсруулахад зун, намар 87.4 хонь, (хонин толгойд шилжvvлснээр) євєл, хаварт 49.9 сая хонь бэлчээрлvvлэх (бэлчээрийн 100 га талбайд улсын дундчаар 48.2 хонь барих чадвартай) бололцоотой гэж
тооцсон байна.

Доктор С. Цэрэндаш нар 2000 онд хийсэн судалгаандаа, жилд дундчаар 86 сая гаруй хонь (єитэй жилд 90 орчим сая, ган, зудтай жилд 57 саяас хэтрvvлэхгvй) бэлчээрлvvлэх (бэлчээрийн 100 га талбайд улсын дундчаар 62 хонь барих экологийн даацтай) бололцоотой гэж vзсэн байдаг. 2005 оны байдлаар 52.1 сая хонин толгойд шилжvvлсэн мал буюу 100 га бэлчээрийн талбайд 46 хонь ногдож байгаа юм.

Хэрвээ 100 га-д 62 хонин толгой гэж vзвэл 2005 оны байдлаар даацынхаа 74.2 хувийг ашигласан гэж vзэж болохоор байна. Харин 45 хонин толгой байнаа гэвэл 100.2 хувь ашигласан бййна. Бэлчээрийн тодорхой хэсгийг жилд єнжєєж, амраах ёстой гэж vзвэл бэлчээрийн даац одоо ч их хэмжээгээр хэтрээд байгаа юм. Ер нь бэлчээрийн даацыг тооцоход усан хангамж болон уул уурхайн ашиглалт, зам харилцааны хvндрэлийн улмаас бэлчээрт ашиглах талбайн хэмжээ багассан, байгаль, цаг уурын єєрчлєлт, бэлчээрийн хортон, шавьжийн єсєлт зэргээс хамааран ургацын хэмжээ буурч, ургамлын тєрєл зvйл цєєрч байгааг харгалзаж vзвэл бэлчээрийн даац ихэд хэтэрсэн байхаар байгаа л даа.

Чухам энэ бvхнийг харгалзан тооцоход бэлчээрийн даац 4-21 хувиар хэтэрсэн гэсэн тооцоо гарч байгаа юм. Иймээс бэлчээрийн хэмжээ, бvтээмжийн єнєєгийн байдал, тооцох аргачлалыг эргэн нягталж, бэлчээрийн даацыг тогтоох нь бэлчээрийн хэвийн байдлыг хадгалах, ашиглалтыг зохицуулахад зохих нєлєє vзvvлнэ гэж vзэж байна.

-Бэлчээрийн доройтол зєвхєн малчдаас хамаарч байна уу?
-Бэлчээрийн доройтол нь даац хэтрэхийн зэрэгцээгээр бэлчээрийг эмх замбараагvй ашиглах, єрсч идvvлэх гэсэн єрсєлдєєн, тэмцэл, зах зээл, бас уст цэгийг тойрон нэг л газраа бєєгнєрч, нvvлгvй удаан хугацаагаар ашиглах, олон салаа зам гаргах, уул уурхайн салбарын олборлосон газрын нєхєн сэргээлтийг хийдэггvй, тариалангийн ашиглалтгvй хаягдсан талбай, бэлчээрийн хортон, мэрэгч амьтдын нєлєє, усан хангамжийн дутагдал гээд олон зvйлээс vvдэлтэй л дээ.

Т.Баярмаа
Дугаар29/2316/

Зууны Мэдээ сонины 2007 оны 12-р сарын 18-ны 301 дугаарт нийтлэгдсэн өгүүлэл

Малчдын орлогыг товортой нэмэгдүүлэн ядуурлаас гаргах, тэдний хөрөнгө, орлогыг байгалийн эрсдэлээс хамгаалах цогц бодлогын гол зангилаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн суурь болсон бэлчээрийн эзэмшлийн асуудлыг зөв шийдэхэд оршиж байна. Энэ асуудал өнөөг хүртэл шийдэгдэхгүй байгаа нь гол 2 шалтгаантай.


Нэгд, бэлчээрийн зохицуулалт нь мянга мянган жилийн турш малчдын албан бус зан заншлын харилцаагаар зохицуулагдаж ирсэн учир цаашид ч төр оролцолгүй яваад байж болох мэтээр ойлгох нь шийдвэр гаргагчдын дунд зонхилсоор байна. Үүний хажуугаар энэ асуудлын мөн чанарыг ойлгож байгаа хүмүүс УИХ, Засгийн газрын түвшинд цөөнх байна.

Хоёрт, Бэлчээрийг эзэмшүүлэх асуудлыг буруугаар ойлгосноос түүнийг сөрөг талаас нь харж, Монголд тохирохгүй зүйл мэтээр  ойлгох нь бодлого боловсруулагчид, малчдын түвшинд түгээмэл байна.

Энэхүү хоёр шалтгааныг бодлого боловсруулагчид, олон нийтэд тайлбарлан ойлгуулж, бэлчээрийг эзэмшүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, хэрэгжүүлэх нь маа-н салбарын хөгжлийн зангилаа асуудал юм.

Зан заншлын уламжлалт зохицуулалт бэлчээрийн доройтлоос яагаад       хамгаалж чадахаа болив?

Олон зууны турш Монголчуудын амьдралыг залгуулж ирсэн бэлчээрийн мал аж ахуй экологийн тэнцвэрийг хадгалж ирсний нууц нь дөрвөн улирлын бэлчээртэй, түүнийгээ сэлгэж ашигладаг, ган, зуд болоход ашиглах нөөц нутаг харьцангуй хангалттай  байсанд оршиж байв.

Харин зах зээлд шилжиж орсон өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд дээрх “нууц”-ыг эвдсэн дараахь нөхцөл байдал бий болсон байна.

Нэг. Мал хувьчлагдаж нээлттэй зах зээлд шилжсэн ХХ зууны эцэс үе нь цөөвтөр малаар хэрэгцээгээ хангаад байх бололцоотой байсан хэдэн мянган жилийн түүхтэй харьцуулшгүй өөр байв. Хүний хөгжлийн шинэ түвшинд асар их нэмэгдсэн хэрэгцээгээ хангах шаардлагын үүднээс малынхаа  тоог өсгөх гэсэн хувийн сонирхол, бэлчээрийн төлөөх өрсөлдөөн нь бэлчээрээ сэлгэн зохистой ашиглаж ирсэн уламжлалт зан заншлыг уланд гишгэх хэмжээнд хүрсэн байна.

Хоёр. 1990 оноос хойш малчин өрхийн тоо 90 мянгаас 180 мянга болж нэмэгдсэн нь өвөлжөө, хаваржааны тоог огцом өсгөж, улирлын бэлчээр сэлгэх, ган, зудын үед ашиглах нөөц бэлчээрийн боломжийг үгүй хийгээд байна. Эдний олонхи нь шижилтийн эхэн үе дэх бусад салбарын уналт, ажилгүйдлийн улмаас амьжиргаа хайж мал дээр гарсан шинэ малчид бөгөөд уламжлалт зан заншлын мэдлэг сул, дагаж мөрдөх “нүнжиг” дутаж байсан нь дайран дээр давс нэмсэн байна. Нүүхэд нь араар нь очоод идчихдэг болсон тул өвөлжөө, хаваржаагаа сахиад нүүхээ больж байгаа нь үүний нэг жишээ юм.

Гурав. Сүүлийн жилүүдийн хотжилт, хөдөөгийн дэд бүтцийн  хөгжил нь харьцангуй жигд тархаж байсан малын байршилд өөрчлөлт оруулж, бэлчээрийн ов тов талхлагдал хүрээгээ тэлэхэд хүргэж байна.

Энэ бүхний улмаас бэлчээрээ хамгаалах үүднээс ухамсраараа нүүдэг малчид ховордож, харин усгүйгээс, бэлчээргүйгээс, хүйтнээс, ялаа шумуулаас гэх мэт байгалийн аргагүй нөхцлөөс болж холын нүүдэл хийж байгаа багахан газар л энд тэнд алаг цоог үлдэж хоцроод байна. Үүнд улирлын бэлчээрийн ялгааг зааглаж чадахуйц газарзүйн эрс ялгаа бүхий тогтоцтой Увсын өндөр уулс ба Их нуурын хотгорын хоорондох урт нүүдлийг дурьдаж болно. Өдрийн од шиг болож байгаа ийм газар л бэлчээр харьцангуй хадгалагдаж үлдэх найдлага байна.

Харин манай орны дийлэнх нутгийг хамардаг улирлын бэлчээрийг зааглаж чадахуйц байгалийн хил хязгаар бага, газарзүйн хувьд ижил нөхцөл бүхий хээрийн бүс бүхэлдээ, говь, уулт хээрийн бүсийн ихэнх нутагт буйраа сэлгэх төдий зайнд бууж, бэлчээрийг жил тойрон ашиглаж, гэрийн босго шиг элээх нь түгээмэл болоод байна. Улирлын бэлчээрийн хил зааг муутайгаас даацыг нь улирлаар хуваан зохицуулах сэтгэлгээ байхгүй болж малын тоог нийт нутгаар баримжаалан замбараагүй өсгөх хандлага ихэнх малчдын сэтгэхүйн нэг онцлог болчихоод байна. Хээр, говийн бүсийн бас нэг онцлог нь салхины элэгдэл, элсний нүүдэл зэрэг бэлчээрийг талхлагч байгалийн хүчин зүйлсийн нөлөөлөл ихтэйд оршино. Эдгээр хүчин зүйлсийн  нөлөөгөөр хээр, Говийн бүсэд ихэнх аймагт байгалийн эрсдлийн давтамж, хохирлын хэмжээ улам бүр нэмэгдэж байна. Энэ жил гэхэд л хээр, говь, уулт хээрийн бүсийнхэн голлосн 15 аймгийн 9 сая гаруй малыг өөр аймаг, сумын нутагт өвөлжүүлэхээс өөр аргагүй болчихоод байна.

Зохицуулалтгүй болсноор юу алдаж байна вэ?

Нэг. Уламжлалт зан заншлын зохицуулалт алдагдаж, түүнийг орлох төрийн зохицуулалт байхгүйгээс үүдсэн бэлчээрийн доройтол нь мал аж ахуйг ган, зудын өмнө нэн эмзэг болгож, малчдын амьжиргааг тогтворгүйжүүлэн хөдөөгийн ядуурлыг нэмэгдүүлэх суурь шалтгаан төдийгүй экологийн сүйрэлд авчрахуйц цөлжилтийн гол хүчин зүйл болоод байна. Бэлчээр доройтон цөлжиж байгаагийн буруутныг уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтай холбон ойлгож, ярих нь элбэг. Тэгвэл бороо хур багасч, хуурайшсан нь өөрөө бэлчээрийн талхлагдал, тоосжилтоос болоод байгаа юм гэдгийг ойлгож, ярих нь бага байна.

Өнөөдөр газар дээр ногоон юм ургаж л байвал болоод байгаа юм шиг сэтгэх хүмүүс маань бэлчээрийн доройтол, цөлжилтийн үндсэн шинж нь ургамалын нөмрөгийн бүтцэд орж байгаа өөрчлөлт, малд ашигтай шимт ургамал багасч, шарилж мэтийн хог ургамал нэмэгдэж байгаагаар хэмжигддэг гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй байна.

Хоёр. Зохицуулалтгүй, эмх замбараагүй ашиглалт нь малын тоог бэлчээрийн даацын баримжаагүй өсгөх хөрс суурь юм. Энэ жил малын тоо 38 саяаас давлаа гэх нь малчдын өнөөдрийн амьжиргаанд сайхан зүйл мэт харагдавч бэлчээрийн мал аж ахуйн хэтийн тогтвортой хөгжлийн бодлогын үүднээс авч үзвэл сайрхахаар зүйл огтхон ч биш юм. Учир нь ийм хэмжээний өсөлт нь нэгд, малыг удаан хугацаанд барьж байх бэлчээрийн даацгүй тул хуурмаг, хоёрт, бэлчээрийг идэх юмгүй болтол талхалж ирээдүйн малчдаа амьжиргаагүй болгож байгаа хэрэг юм. 1999 онд малын тоо 32 сая хүрэхэд мөн л ингэж сайрхаж байсан боловч, та нар зохицуулахгүй бол би зохицуулъя хэмээн байгаль дэлхий зуд турханаа тавьж, хоёрхон жилийн дотор 11 сая малаа алдаж, 12 мянган өрх хотоо харлуулсан гашуун сургамжийг мартах болоогүй баймаар.

Өнтэй жилүүдийн малын өсөлтөд сайрхаж, сэтгэл ханах нь өнгөн талдаа гэнэн хоргүй мэт харагдана. Гэвч бэлчээрийн даацын баримжаагүй мал өсгөх нь хүнээ бодоогүй харгис, хөгжлөө  бодоогүй харалган бодлого юм. Энэ бодлогын харгис шинж нь хэдэн зуун мянган малчин өрхийн амьжиргаа, хувь заяаг бодлоготойгоор удирдахын оронд ган, зудын савалгаа, байгалийн зохицуулалтад даатгаж байгаагаар илэрч байна. Тэжээх чадвараасаа хэт илүүдсэн олон өрхийн аж ахуйг үхүүлдэг ч үгүй, сэхээдэг ч үгүй амь аргацаах байдлаар өөртөө шингээсэн мал аж ахуйн салбарын өнөөгийн зогсонги байдлыг өөгшүүлж, шинэ мэдлэг, шинэ технологи, бүтээмж өндөртэй ажлын байр өөд тэмүүлэх малчин хүний хүсэл эрмэлзлэлийг нь мохоож, мал аж ахуйн салбарт байгаа ажиллах хүчийг чадавхид нь таарсан хэмжээнд цөөлөн ядуурлаас бүрэн гаргах бодлогын хүчийг сааруулж, бүхэлдээ манай орны хүн амын 40 хувийг үл хөгжихүйн хүлээсэнд боомилж байгаад энэхүү бодлогын харалган чанар оршино.

Бэлчээрийг эзэмшүүлэх ажлыг төрөөс санаачлан идэвхтэй зохион байгуулах шаардлага

Малчдын сонирхол, бэлчээрийн доройтлыг холбосон хариуцлагын механизм байхгүй нөхцөлд төрийн өмчийн бэлчээр дээр “хаяа багтвал бууж, хошуу багтвал иднэ” гэдэг зарчмаар малаа өсгөх гэж зүтгэж байгаа малчдыг буруутгах аргагүй. Нөхцөл байдалдаа тохируулан хамгийн хямд аргаар хөрөнгө, орлогоо нэмэгдүүлэх гэж өрсөлдөн уралдах нь зах зээлийн эдийн засгийн зарчим. Тогтолцоогоо, эдийн засгийн сонирхлын механизмаа өөрчлөөгүй цагт ганц нэг жудагтай малчин бэлчээрийн даац, чанар гэж зүтгээд нэмэргүй. Өнөөдрийн хувийн хэрэгцээ, сонирхол нь нийгмийн эрх ашиг, хойч үеийнхнээ бодох хэрэгцээгээ дийлдэг ийм нөхцөл байдлыг эдийн засагчид "нийтийн өмчийн эмгэнэл" гэж нэрлэдэг. Нийтийн өмчийн эмгэнэлийн үед нөөцийг ашиглагч хэзээ ч түүнд өөриймсөг хандаж, хамгаалж, сайжруулахад хөрөнгө оруулдаггүй, даац, боломжийг нь байнга хэтрүүлэн ашиглаж, доройтуулан устгадаг хуультай.

Нөөцийн эдийн засгийн онолоор авч үзвэл мал аж ахуйн үйлдвэрлэлийн зардал нь тухайн малчин өрхийн өөрийн гаргасан буюу "дотоод" зардал, "гадаад" зардлын нийлбэрээс бүтнэ. Гадаад зардал нь бэлчээрийг ашигласны болон түүнд хор хохирол учруулсан бол тэр хохирлын хэмжээгээр нийгэмд учирч байгаа зардал юм. Гадаад зардлыг малчин үүрэхгүй байгаа учраас ямар хэмжээтэй гарах нь сонирхлыг нь нэг их татахгүй. Энэхүү гадаад зардлыг малчны сонирхлын хүрээнд хэрхэн оруулж ирж, бэлчээртээ өөриймсөг ханддаг болгох вэ гэдэгт асуудлын гол оршиж байгаа бөгөөд шийдэх арга зам нь бэлчээрийг эзэмшүүлэх явдал юм.

Бэлчээрийг эзэмшүүлэх ажил малчдын санаачлагаар тэр бүр өрнөхгүй байгаагийн шалтгаан нь ийнхүү ашиг сонирхлын өнөөгийн тогтолцоондоо байгаа юм. Түүний хажуугаар бэлчээрийг эзэмшүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах чадавхи дутмаг байгаагаас энэ ажил зогсонги байдалтай байна.  Иймээс энэ ажлыг төрөөс санаачлан зохион байгуулахаас өөр аргагүй бөгөөд харин үр дүнг нь юуны өмнө өнөөгийн болон хойч үеийн малчид, хөдөөгийнхөн, цаашилбал Монголчууд бүгдээр хүртэх юм.

Бэлчээрийг эзэмшүүлж, бэлчээрийн даацад малынхаа тоог тохируулах нь зөвхөн бэлчээрийн доройтлоос сэргийлээд зогсохгүй, малын тоог биш чанарыг сайжруулах, мал аж ахуйд байгаа илүүдэл ажиллах хүчийг чөлөөлөн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх гол хөшүүрэг болох юм.

Бэлчээрийг эзэмшүүлэх ажлыг малчдын сонирхлыг үл харгалзан төрөөс хүчлэн хийх ажил гэж ойлговол том эндүүрэл болно. Ган, зуд, цөлжилт нэмэгдэж, оторлох нөөц нутаг ховордсон нөхцлөө даган нүүдэл, суудал хийхээсээ илүү багахан хэмжээний бэлчээрийг тордож, хашиж хамгаалан малаа оруулж өвлийг өнтэй давж байгаа алсыг харсан шинэлэг сэтгэлэгээтэй малчид аль ч бүс нутагт байна. Амьдралаас урган гарч байгаа  ийм шинэлэг санаа, тэргүүн туршлагыг дэмжин дэлгэрүүлэхэд бэлчээрийг эзэмшүүлэх ажил түлхэц өгнө. Түүний хажуугаар бэлчэээрийн газрын баталгаатай эзэмшлийн асуудлыг шийдэхгүй байгаа нь эрчимжсэн мал аж ахуйн хөгжилд гол саад болж байна гэсэн үндэслэлийг фермерүүдийн зүгээс байнга тавьж байна.

Бэлчээрийг эзэмшүүлэх талаарх буруу ойлголт ба зөв үзэл баримтлал

Бэлчээрийг эзэмшүүлнэ гэдэг нь хувааж өгөөд, хашаад эхлэх юм, ингээд нүүдэл суудал байхгүй болж, довон дээрээ үхэх сэхэхээ үзэх юм байна гэсэн буруу ойлголт санаатай болон санамсаргүйгээр энд тэнд хэлэгдэж, хадны мангаа шиг айлгаж явна. Энэ бол Монгол орны нөхцөлд таарахгүй, үндсээрээ буруу ойлголт.

Бэлчээрийг эзэмшүүлэх зөв үзэл баримтлал нь дараахь зүйлд оршино. Үүнд:

  1. Бэлчээрийг эзэмшүүлэх ажлыг нэг загвараар, нэг амьсгаагаар хийх боломжгүй. Бэлчээр ашиглаж ирсэн орон нутгийн онцлог, эзэмшүүлэх шаардлага, тохироо нь тухайн суманд энэ ажлыг эхлүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй байна.
  2. Сумдад бэлчээрийг эзэмшүүлэх асуудлыг гаднаас хүн ирээд хуваагаад өгөх биш, эзэмшүүлэх эсэх, аль газрыг хэзээ, яаж эзэмшүүлэх вэ гэдгийг малчид өөрсдөө баг, сумаараа хэлэлцэж байж шийднэ.
  3. Бэлчээрийн төрийн зохицуулалт нь бэлчээрийг ашиглаж ирсэн шилдэг уламжлал, албан бус зөвшилцлийн механизмуудтай зэрэгцэн оршихоос биш тэдгээрийг бүрэн орлох боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө.  
  4. Ган, зудын үед ашиглах отрын нөөц нутгийг баг, сумын, аймгийн болон улсын хэмжээнд тогтоож, иргэдэд эзэмшүүлэлгүй төрийн мэдэлд байлгана. Отрын нөөц нутагт мал оруулахдаа түүний даацыг тооцон үзэж, даац хэтэрч, туурайн зуд болгохгүй байх зарчим баримтлана.
  5. Манай орны дийлэнхийг хамрах бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бүс нутагт бэлчээрийг эзэмшүүлэхдээ өвөлжөө, хаваржаа, худаг, уст цэгийг өрх хот айлаараа, улирлын бэлчээрийг нэг гол, нэг усныхны зэрэг малчдын албан бус бүлгийн түвшинд хамтран ашиглаж ирсэн ирсэн уламжлалыг суурь болгоно. Одоогийн эзэмшлийг аль болох хөндөхгүй байх, эзэмших субъектийг малчны бүлгийн түвшинд шийдэх нь хэнд, хэдий хэмжээний  болон өрх, хот айл хоорондын хил заагийн эмзэг асуудлыг сөхөж үймүүлэхгүй байх практик шийдэл юм. Гэхдээ бүлгийн эзмшлийн бэлчээр дотроо малчин өрх, хот айл нь өөрийн өвөлжөө, хаваржаатай байна. Эзэмшүүлэх ажлын үндсэн зорилго нь өнөөгийн эмх замбараагүй ашиглалтыг халж, бэлчээрийг улирлаар хуваарьтай ашиглаж, ган, зудын үед орох нөөц нутагтай байсан шилдэг уламжлалыг сэргээн тогтоож, түүнийг гэрээний үндсэн дээр дагаж мөрдүүлдэг болгоход чиглэнэ. Энгийнээр хэлбэл малчид нэг дор хоригдох биш, харин дөрвөн өөр газар улирлын бэлчээр эзэмшиж, ган, зудын үед нөөц нутаг ашиглах эрхийг нь албан ёсны болгон баталгаажуулж байгаа хэрэг юм. Цаг агаараас хамааруулан уян хатан тогтоосон бэлчээрийн даацад малын ачааллыг уялдуулах нь эзэмшигчийн үндсэн үүрэг байна. Түүнчлэн ган, зуд болсон нөхцөлд аргагүй нөхцөлд малчид бэлчээрийн даацаас хэтрүүлэлгүйгээр бусдын нутагт орох эрх эдлэж, бусдыгаа оруулах үүрэг хүлээнэ. Сумын захиргаа ч гаднын малыг оруулах зөвшөөрөл олгохдоо хичнээн мал оруулах бололцоотой болохыг эзэмшиж байгаа малчидтай урьдчилан зөвшилцөж байж шийдэх зарчим барина.
  6. Эрчимжсэн болон хагас эрчимжсэн мал аж ахуй эрхлэхэд зориулж бэлчээрийг улирал харгалзахгүй эзэмшүүлж, зах зээл, дэд бүтцийн шугам, сүлжээ дагаад хөгжиж эхэлж байгаа фермерийн аж ахуйнуудын газартай холбоотой асуудлыг нь эрх зүйн хувьд бүрэн шийдэж, хөгжилд нь түлхэц өгнө.

Бэлчээрийг эзэмшүүлэх үзэл баримтлалыг үйл хэрэг болгох нь

Бэлчээрийн хүрээнд хуримтлагдсан тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төрийн зохицуулалт нь бэлчээрийг эзэмшүүлэх эрх зүйн орчныг нэн яаралтай бүрдүүлэх, түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөрөөс бүрдэнэ.

Бэлчээрийг эзэмшүүлэх эрх зүйн орчныг “Монгол улсын иргэнд өрхөөр нь болон хэсэг бүлгээр нь бэлчээрийг эзэмшүүлж болно” гэсэн ганц өгүүлбэрийг Газрын хуульд оруулах замаар шийдэх нь хамгийн хялбар гарц юм. Учир нь бүс нутаг, аймаг, сумаар эрс ялгаатай байгаа бэлчээрийг эзэмшүүлэх шаардлага буюу тохироо, арга зам, хугацаа, хамрах хүрээний маш нарийн олон асуудлыг хуульчлах гэж оролдох нь бүтэшгүй бөгөөд шаардлагагүй юм. Эдгээр асуудлыг малчид өөрсдөө хэлэлцэж, баг, сумын хурал, захиргааны шийдвэрээр дамжуулан хэрэгжүүлэх нь  зөв юм. Зарим онцлог асуудлыг тухайлбал, цаг агаар хүндэрсэн нөхцөлд бие биеийн нутагт харилцан орох эрх, үүрэг, бусдын эзэмшсэн нутаг дээгүүр дайран өнгөрөх журам зэргийг бэлчээрийг эзэмшүүлэх гол хэрэгсэл болсон эзэмшигчидтэй байгуулах гэрээгээр зохицуулж болно. Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэх гэрээний агуулга, дэг жаягийг одоогийн Газрын хуульд заасан тулд үүнд багтаан шийдвэрлэх боломжтой. Харин бэлчээр эзэмших малчны бүлэг нь эзэмших газрын хил заагийн асуудлаар залган орших хөрш малчидтайгаа заавал зөвшилцсөн байхыг газар эзэмшүүлэх  шийдвэр гаргах нөхцөл болгох нь маргаанаас урьдчилан сэргийлэх гарц юм.

Бэлчээрийг эзэмшүүлэх ажлыг орон нутагт хэрэгжүүлэх нь нарийн мэдрэмж, чадвар шаардсан чимхлүүр ажил юм.  Энэ ажилд баримтлах гол зарчим нь яаран компаничалж болохгүй, бэлтгэлийг маш сайн ханган чадварлаг  хяналтын дор шат дараатай хэрэгжүүлэхэд оршино.

Зарим газар бэлчээрийг эзэмшүүлэх тохироо аль хэдийн бүрдчихээд эзэмшүүлэх асуудлыг хойшлуулах нь хөгжлийг хойш татагч хүчин зүйл болоод байхад зарим газар бэлчээрийн даац хүрэлцээтэй, иймээс уламжлалт аргаар малчид бэлчээрээ доройтуулахгүйгээр ашиглаад  явах боломж өнөөдөртөө байна. Түүний хажуугаар өнөөгийн зохицуулалтгүй замбараагүй тогтолцоог өөрийн явцуу сонирхолд овжин зохицуулж, бэлчээр, усны соргогийг дураар нүүн ашигладаг, энэ байдлаа хадгалж үлдэх сонирхолтой голдуу чинээлэг цөөн малчид бий. Гэвч малчдын дийлэнх нь буюу 60 гаруй хувь нь бэлчээрийг эзэмшүүлэхийг аль ч тохиолдолд дэмжиж байгааг 2007 онд нийт бүс нутгийг хамруулан явуулсан семинар, судалгааны үр дүн  харуулж байна.

Бэлчээрийн менжемент нь шинжлэх ухаан гэхээсээ илүү урлаг байдаг тул орон нутгийн онцлог мэдлэг, орчин үеийн менжементийн түгээмэл зарчим, туршлага аль аль нь хэрэг болно. Эзэмшүүлэх хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэдээ тухайн сум, багийн малчдын оролцоог манай улсад сүүлийн 10 орчим жилийн хугацаанд хэрэгжсэн олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд хуримтлагдсан туршлага, бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийн чадавхитай хослуулах нь зөв шийдэл юм.

Бэлчээрийг эзэмшүүлэх эрх зүйн орчин бүрдмэгц түүнийг орон нутагт дараахь арга замаар хэрэгжүүлэх саналтай байна.

  1. Бэлчээрийг эзмшүүлэх ажлыг стратегийн удирдлагаар хангах, хяналт тавих чиг үүргийг Хүнс, хөдөө аж ахуйн яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, мэргэжлийн бусад төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжилтнүүдийн оролцоотой бүтцээр хэрэгжүүлэх
  2. Нийт аймгийн газрын албад, сумдын засаг дарга, газрын даамал, хүнс, хөдөө аж ахуйн түшмэд нарыг өөрсдийн суманд бэлчээрийг эзэмшүүлэх шаардлага, боломжийг зөв үнэлэх, баг малчдын оролцоотойгоор хэрэгжүүлэх чадавхийг нэн шаардлагтай байгаа аймаг сумдаас эхлэн танхимын сургалт, тэргүүн туршлага солилцох, бодит загвар дээр үзүүлэн таниулах аргаар шат дараатай зохион байгуулах. Энэ ажилд нэн чадварлаг мэргэжлийн багийг сонгон шалгаруулж  ажиллуулах
  3. Бэлчээрийг эзэмшүүлэх ажлыг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийн тодорхой хэсгийг бэлчээрийн менжеметийн чиглэлээр  төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байга доноруудтай зөвшилцөж, үлдэх хэсгийг Монгол улсыг хөгжүүлэх сангаас гарган нэн яаралтай эхлүүлэх шаардлагатай байна.

4. 011.02.14

5. Сүүлийн үед бэлчээрийн даац хэтэрсэн, доройтол, цөлжилт газар авлаа гэж халаглах болсон. Энэ талаар Монголын бэлчээрийн менежментийн холбооны гүйцэтгэх захирал Д.Дорлигсүрэнтэй ярилцлаа.
-Танай байгууллага хэзээ байгуулагдсан бэ, Одоогоор хэчнээн газар төсөл хэрэгжүүлээд байна?
-Манайх төрийн бус байгууллага. 2005 онд байгуулагдсан. Бид өнөөдөр бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн системд тулгарч байгаа бэрхшээлийг зохицуулахыг гол зорилгоо болгон ажиллаж байна. Бэлчээрт тулгамдаж буй олон асуудал бий. Үүний дотор бэлчээрийн доройтол. Цаашдаа байгаль цаг уур яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй. Дэлхийн дулаарал эрчимтэй болж байна шүү дээ. Энэ нь өвс, ургамлын гарцад муугаар нөлөөлдөг. Үүнээс гадна хүний буруу үйл ажиллагаа, хэт талхалснаас болж бэлчээр доройтдог. Дунд зэргийн доройтсон бэлчээрийг гурван жил өнжөөхөд сэргэж байна. Хэт доройтуулчихвал нөхөн сэргээх боломжгүй болно. Бэлчээрийг өнжөөх, амраах замаар хэвийн сэргээлтийг нь хангах хэрэгтэй. Үүнийг шийдэхэд малчдын байгууллага, нөхөрлөл, хоршоог дэмжих ёстой. Сайн дурын үндсэн дээр малчдыг нэгтгэнэ гэж хүмүүс ярьдаг. Гэтэл намаржаа, хаваржаа, өвөлжөө нь тусдаа болохоор таван айл нэгдээд нэг нөхөрлөл болоод хамгаалж чадахгүй. Иймээс нүүдлийн системд нь тохируулаад малчдыг нэгтгээд хэсэг бүлгээрээ хувааж  хамгаалуулах шаардлагатай байна. Улсын бэлчээрийг хувийн малаараа идүүлж байгаа учраас доройтохоос нь хамгаалж, малчид хэсэг бүлгээрээ хамгаалах зайлшгүй хэрэгтэй. Түүнээс бэлчээрийг хувааж өгнө гэдэг Монголын нөхцөлд тохирохгүй. Өндөр хөгжилтэй оронд болж байгаа юм. Манай холбоо Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтраад 56 суманд төсөл хэрэгжүүлж байна. Ногоон алт, цөлжилтийн бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Малчдын байгууллагын төлөвшүүлэх туршилт хийж байна. Энэ бол хүнд туршилт. Алдаатай, оноотой зүйл бий. Олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Гэвч зохицох нь цөөн. Төсөл дуусахаар алга болчихдог тийм зүйл бол хэрэггүй. Цааш нь зөв зохицуулж хэрэгжүүлээд явах хөтөлбөр л чухал шүү дээ. Хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдэд анализ хийж Монголын нөхцөлд тохирохыг нь төрийн бодлогоор дэмжих ёстой байх. Нэгдэл гэдэг юм алга болсноос хойш зохицуулалтгүй явж байна. Харин одоо нийгэм малчдын байгууллага хэрэгтэй гэдгийг шаардддаг болсон. Үүнийг зохицуулахгүй бол зуд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын асуудал шийдэгдэхгүй. Суурин мал аж ахуйн бүх зүйлийг авчирч тулгаж хийх гэж оролдоод бүтэхгүй. Бэлчээрийн хуулийг ч гэсэн бодит байдалтай нийцүүлэх хэрэгтэй байна. Малчид өөрөө өөрийгөө удирдах байгууллагын асуудал. Малчдын талаар төрөөс баримтлах бодлогод тусгасан. Гэтэл хоёр жил болоход хэрэгжсэнгүй. Тэгэхгүй бол бүгдийг төрөөс нэхээд суугаад байж болохгүй шүү дээ. Төр зарим эрхийг малчдад өөрсдөд нь өгөх хэрэгтэй байх.
-Малын тоо нэмэгдэж, малчид бэлчээр усаа булаалдаж, маргаан үүсгэдэг болсон. Иймээс бэлчээрт менежмент хийх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож эхэлж байгаа. Гэхдээ малчид энэ талаар ямар ч мэдлэггүй байдаг?
-Сумын Засаг дарга эсвэл байгаль орчны байцаагч очоод малчдын маргааныг зохицуулаад байж чадахгүй. Иймээс бэлчээрийг зохицуулахын тулд гурван сар малчин та энэ газарт бай. Дараа нь тийшээ нүүгээрэй гэсэн байдлаар зохицуулмаар байгаа. Түүнчлэн бүлэг зохион байгуулалтад орох нв зөв шийдэл.
-Бэлчээрийг хувьчилна гэж сүүлийн үед яриад байгаа. Хувьчлах нь зөв үү?
-Бэлчээр хэзээ ч хувьчлагдахгүй. Үндсэн хуульд бэлчээр төрийн өмч байна гээд заачихсан шүү дээ. Төрийн өмчийг яаж эзэнтэй болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тиймээс төр өмчөө эзэнтэй болгож, зөв ашиглуулахын тулд харилцан гэрээ хийх шаардлагатай. Хэрэв хариуцсан газраа зөв ашиглаж чадахгүй доройтуулаад байвал зохих арга хэмжээг авах ёстой. Торгодог журам тогтоож ч болно шүү дээ. Хувь хүнд өгчихвөл барьцаанд тавьж болно. Бас бусдад худалдах эрхтэй. Гэтэл 40 хүнд хариуцуулаад өгчихвөл арай өөр байна биз дээ. Төр бэлчээрийн даац хэтрүүлэхгүй байх ёстой гэсэн шаардлага тавих ёстой.
-Монгол орны нийт бэлчээрийн 70 хувь нь доройтсон гэсэн судалгаа гаргасан байдаг билээ. Гэтэл үлийн цагаан оготно гэж том дайсан байгаа шүү дээ?
-Оготныг тодорхой хэмжээгээр устгаж байна. Бэлчээрийн 70 хувь нь доройтсон гэж ярьдаг ч нотолсон юм байхгүй. Ер нь бол эрсдэлтэй газар цөөнгүй бий. Бэлчээрийн доройтолд нөлөөлж байгаа хүчин зүйл нь үлийн цагаан оготно, цөлжилт, дулаарал.
-Усгүйгээс болоод ашиглаж чаддаггүй бэлчээрийн хэмжээ их. Үүнийгээ ашиглах талаар арга сүвэгчилж болдоггүй юм уу?
-Дэлхийн дулаарал болж буйтай холбоотой гол, горхи, булаг, шанд их хэмжээгээр ширгэж байна. Судалгаанаас үзэхэд нийт гол усны 25 орчим хувь нь ширгэсэн байдаг. Худаг гаргахаас өөр аргагүй. Үүнийг Засгийн газар шийдэх ёстой. Ирэх 2016 он хүртэл олон тооны худаг гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм билээ. Зарим газар чийг дутсанаас болоод ургахгүй байна. Өнөөдөр дэлхийн хэмжээнд хоёр экологийн системийн тухай ярьж байгаа. Тэнцвэртэй экологийн систем. Энэ нь хур тунадас байнга элбэг байдаг хангайн бүс, хоёр дахь нь говийн бүс, үүнийг бодлогоор зохицуулах. Тодорхой хэмжээний газар нутгийг төр отрын бүс болгох хэрэгтэй. Төр нөөц бэлчээртэй баймаар байна. Өөрөөр хэлбэл, сэлбэж сэргээх бодлого барих нь чухал.
-Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ гэж яриад байгаа. Энэ  Монголын нөхцөлд хэр зохимжтой бэ?
-Эрчимжсэн аж ахуй бол тэжээл үйлдвэрлэх бололцоотой газарт эрхэлж болно. Усны нөөцтэй, бороо хур элбэг ордог газар тохиромжтой. Төв, Сэлэнгэ, Булганд болно. Гэтэл говийн бүсэд тохирохгүй. Нүүдлийн мал аж ахуйн системээр үзэхэд  дандаа үнэгүй өвс идэж байна. Ганц тонн өвс хадчихаад өвлийг давдаг. Бусад үед бэлчээрээр амьдардаг. Гэтэл эрчимжсэн мал аж ахуй бол аравдугаар сараас эхлээд тавдугаар сар хүртэл заавал тэжээх шаардлага гарна. Ингэхийн тулд хэдэн арван тонн өвс нөөцлөх хэрэгтэй болдог. Ногоо ургаад ирэхээр гадуур бэлчээж болно. Нэг жишээ хэлэхэд би өнгөрсөн жилийн зуднаар Увст явж байлаа. Нэг малчин 500 малаа зараад баахан семинтал үнээ аваад цөөхөн хэдэн боодол өвс бэлдсэн гэж байгаа. Зуд болоод өвс нь барагдаад үнээнүүд нь дууссан. Ийм л байдал үүснэ. Эрчимжсэн мал аж ахуй хэрэгтэй л дээ. Гэхдээ тодорхой нөхцөл бүрдсэн газар эрхлэх нь чухал. Олон зуун жилийн туршид явж ирсэн нүүдлийн системийг өөрчлөх хэрэгтэй. Монголын хөгжилд чөдөр тушаа болж байгаа зүйл бол нүүдлийн систем гэдэг. Цаанаасаа заяагдмал зүйл учраас байгалийн нөөцийг үнэгүй ашигламаар байна шүү дээ. Хэрэв Монголын бэлчээрийг үнэлэвэл 3-4 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн өгч байна. Энэ бол дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувь гэсэн үг. Тэгтэл ийм хэмжээний тэжээл үйлдвэрлэж чадахгүй. Хөрөнгө ч байхгүй. Энэ үнэгүй нөөцийг ашиглах хэрэгтэй. Иймээс нүүдлийн системийг богино хугацаанд өөрчилж чадахгүй. Соёл ахуй, зан заншил бүх зүйл зохицож байна. Үүнд тохирох хууль, тогтоомжийг л гаргах хэрэгтэй.
Б.Гандолгор
http://www.shudarga.mn/images/shudarga/94456718b5a1ac116dab421dcab44157.png

6. 011.02.14

7. Сүүлийн үед бэлчээрийн даац хэтэрсэн, доройтол, цөлжилт газар авлаа гэж халаглах болсон. Энэ талаар Монголын бэлчээрийн менежментийн холбооны гүйцэтгэх захирал Д.Дорлигсүрэнтэй ярилцлаа.
-Танай байгууллага хэзээ байгуулагдсан бэ, Одоогоор хэчнээн газар төсөл хэрэгжүүлээд байна?
-Манайх төрийн бус байгууллага. 2005 онд байгуулагдсан. Бид өнөөдөр бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн системд тулгарч байгаа бэрхшээлийг зохицуулахыг гол зорилгоо болгон ажиллаж байна. Бэлчээрт тулгамдаж буй олон асуудал бий. Үүний дотор бэлчээрийн доройтол. Цаашдаа байгаль цаг уур яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй. Дэлхийн дулаарал эрчимтэй болж байна шүү дээ. Энэ нь өвс, ургамлын гарцад муугаар нөлөөлдөг. Үүнээс гадна хүний буруу үйл ажиллагаа, хэт талхалснаас болж бэлчээр доройтдог. Дунд зэргийн доройтсон бэлчээрийг гурван жил өнжөөхөд сэргэж байна. Хэт доройтуулчихвал нөхөн сэргээх боломжгүй болно. Бэлчээрийг өнжөөх, амраах замаар хэвийн сэргээлтийг нь хангах хэрэгтэй. Үүнийг шийдэхэд малчдын байгууллага, нөхөрлөл, хоршоог дэмжих ёстой. Сайн дурын үндсэн дээр малчдыг нэгтгэнэ гэж хүмүүс ярьдаг. Гэтэл намаржаа, хаваржаа, өвөлжөө нь тусдаа болохоор таван айл нэгдээд нэг нөхөрлөл болоод хамгаалж чадахгүй. Иймээс нүүдлийн системд нь тохируулаад малчдыг нэгтгээд хэсэг бүлгээрээ хувааж  хамгаалуулах шаардлагатай байна. Улсын бэлчээрийг хувийн малаараа идүүлж байгаа учраас доройтохоос нь хамгаалж, малчид хэсэг бүлгээрээ хамгаалах зайлшгүй хэрэгтэй. Түүнээс бэлчээрийг хувааж өгнө гэдэг Монголын нөхцөлд тохирохгүй. Өндөр хөгжилтэй оронд болж байгаа юм. Манай холбоо Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтраад 56 суманд төсөл хэрэгжүүлж байна. Ногоон алт, цөлжилтийн бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Малчдын байгууллагын төлөвшүүлэх туршилт хийж байна. Энэ бол хүнд туршилт. Алдаатай, оноотой зүйл бий. Олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Гэвч зохицох нь цөөн. Төсөл дуусахаар алга болчихдог тийм зүйл бол хэрэггүй. Цааш нь зөв зохицуулж хэрэгжүүлээд явах хөтөлбөр л чухал шүү дээ. Хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдэд анализ хийж Монголын нөхцөлд тохирохыг нь төрийн бодлогоор дэмжих ёстой байх. Нэгдэл гэдэг юм алга болсноос хойш зохицуулалтгүй явж байна. Харин одоо нийгэм малчдын байгууллага хэрэгтэй гэдгийг шаардддаг болсон. Үүнийг зохицуулахгүй бол зуд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын асуудал шийдэгдэхгүй. Суурин мал аж ахуйн бүх зүйлийг авчирч тулгаж хийх гэж оролдоод бүтэхгүй. Бэлчээрийн хуулийг ч гэсэн бодит байдалтай нийцүүлэх хэрэгтэй байна. Малчид өөрөө өөрийгөө удирдах байгууллагын асуудал. Малчдын талаар төрөөс баримтлах бодлогод тусгасан. Гэтэл хоёр жил болоход хэрэгжсэнгүй. Тэгэхгүй бол бүгдийг төрөөс нэхээд суугаад байж болохгүй шүү дээ. Төр зарим эрхийг малчдад өөрсдөд нь өгөх хэрэгтэй байх.
-Малын тоо нэмэгдэж, малчид бэлчээр усаа булаалдаж, маргаан үүсгэдэг болсон. Иймээс бэлчээрт менежмент хийх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож эхэлж байгаа. Гэхдээ малчид энэ талаар ямар ч мэдлэггүй байдаг?
-Сумын Засаг дарга эсвэл байгаль орчны байцаагч очоод малчдын маргааныг зохицуулаад байж чадахгүй. Иймээс бэлчээрийг зохицуулахын тулд гурван сар малчин та энэ газарт бай. Дараа нь тийшээ нүүгээрэй гэсэн байдлаар зохицуулмаар байгаа. Түүнчлэн бүлэг зохион байгуулалтад орох нв зөв шийдэл.
-Бэлчээрийг хувьчилна гэж сүүлийн үед яриад байгаа. Хувьчлах нь зөв үү?
-Бэлчээр хэзээ ч хувьчлагдахгүй. Үндсэн хуульд бэлчээр төрийн өмч байна гээд заачихсан шүү дээ. Төрийн өмчийг яаж эзэнтэй болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тиймээс төр өмчөө эзэнтэй болгож, зөв ашиглуулахын тулд харилцан гэрээ хийх шаардлагатай. Хэрэв хариуцсан газраа зөв ашиглаж чадахгүй доройтуулаад байвал зохих арга хэмжээг авах ёстой. Торгодог журам тогтоож ч болно шүү дээ. Хувь хүнд өгчихвөл барьцаанд тавьж болно. Бас бусдад худалдах эрхтэй. Гэтэл 40 хүнд хариуцуулаад өгчихвөл арай өөр байна биз дээ. Төр бэлчээрийн даац хэтрүүлэхгүй байх ёстой гэсэн шаардлага тавих ёстой.
-Монгол орны нийт бэлчээрийн 70 хувь нь доройтсон гэсэн судалгаа гаргасан байдаг билээ. Гэтэл үлийн цагаан оготно гэж том дайсан байгаа шүү дээ?
-Оготныг тодорхой хэмжээгээр устгаж байна. Бэлчээрийн 70 хувь нь доройтсон гэж ярьдаг ч нотолсон юм байхгүй. Ер нь бол эрсдэлтэй газар цөөнгүй бий. Бэлчээрийн доройтолд нөлөөлж байгаа хүчин зүйл нь үлийн цагаан оготно, цөлжилт, дулаарал.
-Усгүйгээс болоод ашиглаж чаддаггүй бэлчээрийн хэмжээ их. Үүнийгээ ашиглах талаар арга сүвэгчилж болдоггүй юм уу?
-Дэлхийн дулаарал болж буйтай холбоотой гол, горхи, булаг, шанд их хэмжээгээр ширгэж байна. Судалгаанаас үзэхэд нийт гол усны 25 орчим хувь нь ширгэсэн байдаг. Худаг гаргахаас өөр аргагүй. Үүнийг Засгийн газар шийдэх ёстой. Ирэх 2016 он хүртэл олон тооны худаг гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм билээ. Зарим газар чийг дутсанаас болоод ургахгүй байна. Өнөөдөр дэлхийн хэмжээнд хоёр экологийн системийн тухай ярьж байгаа. Тэнцвэртэй экологийн систем. Энэ нь хур тунадас байнга элбэг байдаг хангайн бүс, хоёр дахь нь говийн бүс, үүнийг бодлогоор зохицуулах. Тодорхой хэмжээний газар нутгийг төр отрын бүс болгох хэрэгтэй. Төр нөөц бэлчээртэй баймаар байна. Өөрөөр хэлбэл, сэлбэж сэргээх бодлого барих нь чухал.
-Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ гэж яриад байгаа. Энэ  Монголын нөхцөлд хэр зохимжтой бэ?
-Эрчимжсэн аж ахуй бол тэжээл үйлдвэрлэх бололцоотой газарт эрхэлж болно. Усны нөөцтэй, бороо хур элбэг ордог газар тохиромжтой. Төв, Сэлэнгэ, Булганд болно. Гэтэл говийн бүсэд тохирохгүй. Нүүдлийн мал аж ахуйн системээр үзэхэд  дандаа үнэгүй өвс идэж байна. Ганц тонн өвс хадчихаад өвлийг давдаг. Бусад үед бэлчээрээр амьдардаг. Гэтэл эрчимжсэн мал аж ахуй бол аравдугаар сараас эхлээд тавдугаар сар хүртэл заавал тэжээх шаардлага гарна. Ингэхийн тулд хэдэн арван тонн өвс нөөцлөх хэрэгтэй болдог. Ногоо ургаад ирэхээр гадуур бэлчээж болно. Нэг жишээ хэлэхэд би өнгөрсөн жилийн зуднаар Увст явж байлаа. Нэг малчин 500 малаа зараад баахан семинтал үнээ аваад цөөхөн хэдэн боодол өвс бэлдсэн гэж байгаа. Зуд болоод өвс нь барагдаад үнээнүүд нь дууссан. Ийм л байдал үүснэ. Эрчимжсэн мал аж ахуй хэрэгтэй л дээ. Гэхдээ тодорхой нөхцөл бүрдсэн газар эрхлэх нь чухал. Олон зуун жилийн туршид явж ирсэн нүүдлийн системийг өөрчлөх хэрэгтэй. Монголын хөгжилд чөдөр тушаа болж байгаа зүйл бол нүүдлийн систем гэдэг. Цаанаасаа заяагдмал зүйл учраас байгалийн нөөцийг үнэгүй ашигламаар байна шүү дээ. Хэрэв Монголын бэлчээрийг үнэлэвэл 3-4 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн өгч байна. Энэ бол дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувь гэсэн үг. Тэгтэл ийм хэмжээний тэжээл үйлдвэрлэж чадахгүй. Хөрөнгө ч байхгүй. Энэ үнэгүй нөөцийг ашиглах хэрэгтэй. Иймээс нүүдлийн системийг богино хугацаанд өөрчилж чадахгүй. Соёл ахуй, зан заншил бүх зүйл зохицож байна. Үүнд тохирох хууль, тогтоомжийг л гаргах хэрэгтэй.
Б.Гандолгор
http://www.shudarga.mn/images/shudarga/94456718b5a1ac116dab421dcab44157.png

Шинжлэх ухааны ажилтны өдөрт

PDF

Хэвлэ

Имэйл

Бичсэн: Nyamaa   

Thursday, 31 December 2009

БИД БЭЛЧЭЭР НУТГАА ХАМГААЛАХЫН ТУЛД МАШ ТОДОРХОЙ САНАЛ БОЛОВСРУУЛСАН. ШИЙДВЭР ГАРГАГЧИД МААНЬ АНХААРЧ ҮЗЭЭСЭЙ!

Бэлчээрийн менежментийн холбооны гүйцэтгэх захирал, доктор, профессор Д.Дорлигсүрэн:

Монголын Бэлчээрийн менежментийн холбооны гүйцэтгэх захирал, доктор, профессор Д.Дорлигсүрэнтэй уулзаж ярилцлаа. Тэрээр бэлчээрийг хамгаалах зөв зохистой бүтэц бий болгох зорилгоор хуулийн төсөл санаачилж, олон нийтэд хүргэсэн тухайгаа ярив.

-Мал сүрэг өслөө. Гэтэл бэлчээр маань жил ирэх бүр доройтсоор байна. Гол шалтгаан нь юунд байна вэ?-

Бэлчээр бол Монголын үндсэн баялаг. Манай улсын нийт 1,5 сая гаруй га газрын 70-аад хувь нь бэлчээрийн газарт багтаж байгаа. Хэдийгээр албан ёсны тоо хараахан гараагүй ч энэ жилийн төлтэй нийлээд 57 сая мал бэлчиж байна. Бэлчээр гэсэн байгалийн их нөөцийг ашиглан үйлдвэрлэл явуулдаг баялаг уламжлал, туршлагатай ард түмэн, бид. Энд тэнд зарим хүн ярьдаг. Бэлчээрийн МАА-гаас болж газар нутаг доройтож байна гэдэг. Гэвч энэ аж ахуйгаа бид устгаж болохгүй. Чадах ч үгүй байх. Тиймээс бэлчээрийг хэрхэн зөв ашиглах, нөхөн сэргээх вэ гэдгээ л ярилцах ёстой. Бэлчээр доройтож байна уу гэвэл тийм. Бэлчээрийн доройтол үнэхээр газар авч байна. Нийт бэлчээрийн 80-аад хувь нь ямар нэгэн хэмжээгээр доройтсон гэдгийг эрдэмтэд хэлж байна. Хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, дэлхийн дулааралтай холбоотой. Ялангуяа, Монголд энэ үйл явц гурав дахин хурдтай үргэлжилж байна. Хоёрдугаарт, жилд орох хур тунадасны хэмжээ буурч байна. Энэ нь бэлчээрийн ургамлын ургалтад муугаар нөлөөлж байгаа хэрэг. Гуравдугаарт, хамгийн гол нь бэлчээрийн менежмент хангалтгүй байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, хүний үйл ажиллагаанаас их шалтгаалж байна гэсэн үг.

-Бэлчээрийн менежментийг хэрхэн хэрэгжүүлэх ёстой юм бэ?-

1990-ээд оноос хойш мал хувьчлагдсан ч бэлчээр улсын өмчид үлдсэн. Хэн ч их хэмжээний орлого ашигтай ажиллахыг хүснэ. Тиймээс малчид малаа хэтэрхий өсгөсөн. Нэгэнт л байгалийн үнэгүй нөөцийг ашиглаж байгаа хойно аргагүй. Энэ байдал бэлчээрийн доройтолд нөлөөлсөн. Төр нэгэнт л өмчлөгч нь юм бол түүнийгээ хайрлах, хямгадах ёстой. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл тэгж чадсангүй. Хэдийгээр Газрын тухай, Байгалийн ургамлын тухай гэх мэт хэд хэдэн хуульд бэлчээртэй холбоотой заалт орсон боловч тэр нь амьдралд хэрэгжихгүй байна.  Бэлчээрийг хамгаалах, сайжруулах, зөв зохион байгуулахад хууль, эрх зүйн энэ орчин хангалтгүй байгаа юм. Тиймээс салбарын яам санаачлаад бие даасан хуулийн төслийг боловсруулсан юм байна. Бэлчээрийн тухай хуулийн төсөл болон өмнө нь өөр хуулиудад орж батлагдсан заалтуудыг аваад үзэхэд ерөнхийдөө хэдэн дутагдал ажиглагдаж байна л даа.

-Тухайлбал, юу гэж?-

Бүхнийг төр шийднэ гэсэн. Дээрээсээ доош чиглэсэн бүтцийг дэмжсэн нь дутагдал мөн. Сум, багийн даргад бэлчээрийн менежмент хийх эрхийг нь өгчихвөл болно гэж. Гэвч болохгүй байна. Чадах ч үгүй. Мөн бэлчээр доройтуулбал тухайн шатны албан хаагчид тооцох хариуцлагын тогтолцоо алга. Бэлчээр хэдий хэр доройтов гэдгийг үнэлдэг үнэлгээний систем ч байхгүй байна. Хоёрдугаарт, бэлчээрийг малчдын хэсэг, бүлэгт ашиглуулж гэрээ хийнэ гэдэг. Гэтэл тэр малчдын бүлэг нь ямар эрх, үүрэгтэй байхыг нь зааж өгөөгүй. Сумын Засаг дарга хэнтэй гэрээ хийж, хариуцлага тооцох юм бэ. Тодорхойгүй юм их байгаа. Бэлчээрийн төрөл, ангиллыг тодорхой бус хийсэн. Хилийн зааг тогтоох, бэлчээрийг хэрхэн ашиглах нь мэдэгдэхгүй, ийм тал ажиглагдсан. Товчхондоо, малчны бүлэг гэж хэдэн хүнд бэлчээрийг нь хувааж өгөөд болчих шиг санаж байна. Ингээд явахгүй л дээ.-Тэгээд яах ёстой вэ?-Малчдын хамтын нийгэмлэг гэж байх ёстой. Тодорхой хэмжээний нутаг дэвсгэртэй, түүнийгээ ашиглах чиглэлээр зохион байгуулагдсан бүлэг хүмүүсийг нэрлэж байгаа юм. Бэлчээр ашиглагчдын хэсэг ч гэнэ. Малчдын анхан шатны байгууллага. Тэгвэл Сумын бэлчээр ашиглагчдын холбоо гэж гарч ирэх ёстой. Бэлчээр ашиглагчдын хэсгүүдийг өөр хооронд нь нэгтгэж үйл ажиллагаа явуулна. Маш их үүрэгтэй. Жижиг хэсгүүд амьдрахад хэцүү. Харин сумын бэлчээр ашиглагчдын холбоо тэднийг зангидаж, үйл ажиллагааг нь зохион байгуулж өгөх юм. Таван суманд туршиж үзсэн. Болох юм билээ. Дараа нь аймгийн холбоо байна. Байнгын бус ажиллагаатай. Жилд нэг, хоёр удаа хуралдаж, сум хоорондын зохицуулалтыг хийдэг байвал болно. Улсын холбоо ч байж болно. Улсын хэмжээнд бэлчээр ашиглалтыг ямар журмаар зохион байгуулах вэ гэдгийг бодлогын хувьд шийддэг байж болно. Дахин хэлэхэд, байнгын үйл ажиллагаатай байх нь сумын холбоо байх юм. Сумын бэлчээр ашиглагчдын холбоог төрөөс заавал дэмжих ёстой. Төр, олон улсын байгууллагын төслөөс дэмжиж сумын холбоог бэхжүүлэх ёстой. Эхний ээлжинд бүх суманд ийм байгууллага байгуулчихвал төрд ч амар, малчиддаа ч хэрэгтэй юм. Бидний төсөлд ийм л бүтцийг санал болгож байгаа.

-Төсөл гэнэ ээ?-

Тийм ээ. Бид УИХ-д өргөн баригдсан хуулийн төслөөс гадна алтарнитив хэлбэрээр өөр нэг хуулийн төсөл боловсруулж “Зууны мэдээ” сонинд нийтлүүлсэн. Бэлчээрийн менежментын холбоо нь бэлчээрийн доройтлыг бууруулах, хэвийн нөхцөл байдлыг хангах чиглэлээр малчид, судлаачид, шийдвэр гаргагчдын хүчийг нэг зүгт төвлөрүүлэх зорилготой төрийн бус байгууллага. Энэ чиглэлээр ажиллаж байгаа төрийн байгууллага байна л даа. ХХААХҮЯ-нд энэ жилээс ХАА-н газрын хэлтэс гэж байгуулагдлаа. Гурав, дөрөвхөн хүнтэй. Улсын хэмжээнд бүгдийг зохицуулна гэдэг төвөгтэй. Тиймээс олон нийтийн үүсэл санаачилгад тулгуурлаж, малчдын өөрсдийнх нь хүчээр бэлчээрийн менежментийг хийх шаардлага гарч байгаа юм. Бид бэлчээр хамгаалахыг сурталчилж, судалгааны ажил явуулж байна. Олон нийтэд хүргэж байгаа юм. Дээр хэлсэн хуулийн төслийг Бэлчээрийн менежментын холбоо, Швейцарын хөгжлийн агентлагын “Ногоон алт” хөтөлбөр хамтран боловсруулсан. Зорилго, чиглэл нь ойлгомжтой байх. Гэхдээ УИХ-д өргөн баригдсан төслөөс зарчмын ялгаатай.

-Зарчмын ямар ялгаа байгаа бол?-

Бид бэлчээрийн ангиллыг таван хэсэгт хувааж хийсэн. Отрын бүс нутаг, дамжин өнгөрүүлэх зурвас газар, хот, төв суурингийн бэлчээр, эрчимжсэн аж ахуйн, нүүдлийн МАА-н бэлчээр гэж хуваасан. Үндсэн хуулиар бэлчээр төрийн өмчид байгаа. Харин төр өмчлөлөө яаж эзэнтэй байлгаж, хамгаалах вэ. Отрын бүс нутгийг төр өөрөө авах ёстой. Отор нүүдлийн зам нь төрд байг. Төр цаг хүндэрвэл отрын бүс рүү аваачина. Тэгвэл эрчимжсэн МАА, фермерийн аж ахуйн газрыг хувь хүнд нь эзэмшүүлэх ёстой. Хашаалдаг, худаг гаргадаг эрхийг нь өгөх ёстой. Гуравдугаарт, нүүдлийн МАА-н бэлчээрийн бүс нутгийг малчид хамтын нийгэмлэг гэж байгуулаад, түүнд эзэмшүүлэх, ашиглуулах ёстой юм.

-Зэргэлдээ сумд бэлчээр булаацалдаж бөөн хэрүүл болдог явдал арилна гэсэн үг үү?-

Тийм. Арилгахын тулд л хийгээд байгаа юм. Бэлчээрээ аваад гаднаас  мал оруулахгүй, өөрсдөө хуваарьтай ашигладаг болоход энэ менежмент үр дүнгээ өгнө гэж итгэж байгаа. Товчхондоо бэлчээрийг хамгаалах ажлыг төрөөс биш малчдаар, өөрсдөөр нь хийлгэх ёстой. Тэгэхгүйгээс бэлчээр нь сүйдээд, малчдын амьдрал ч доройтоод байна. Харин төр бэлчээрийн газрыг өгөхдөө хэлнэ. Доройтуулж болохгүй. Ийм хариуцлага хүлээнэ шүү гээд тодорхой болгочих хэрэгтэй.

-Та бүхний ангилалд сул тал бий юу?-

Бид анх отрын бүс нутаг байхгүй байхаар бэлчээрийг ангилсан. Гэтэл болохгүй юм билээ. Харин ч хамгийн чухал нь отрын бүс нутаг. Хүссэн хүсээгүй ган, зудын хүнд нөхцөл байдал үүснэ. Үүнийг шийдэхгүй бол бэлчээрийн менежмент хийх ямар ч бололцоогүй болчихоод байсан л даа. Сум, баг, аймаг, улсын хэмжээнд отрын бүс нутгийг бий болгох ёстой юм байна. Төр ганцхан зүйлийг л хийх ёстой. Мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн заалтад ч нийцэх юм. Аймаг, сум дунд ч отрын бүс нутаг байх ёстой. Аймаг дундын отрын бүс нутаг Ерөнхий сайдын мэдэлд байхад сум дундынх нь аймгийн Засаг дарга мэддэг баймаар юм.

-Та бүхний олон нийтэд танилцуулсан хуулийн төсөл нь шийдвэр гаргагчдад нөлөөлөх гэсэн оролдлого уу?-

УИХ-д өргөн баригдсан хуульд манай төслийг харгалзаач гэсэн санаагаар хэвлэлд нийтэлсэн юм. Одоогийн өргөн баригдсан хууль батлагдлаа гэхэд хэзээ ч хэрэгжихгүй. Тодорхой зүйл байхгүй хууль.

-Гэхдээ л бэлчээрийн төлбөрийн тухай ойлголтыг УИХ-д буй хуулийн төсөлд тусгасан байгаа. Энэ тодорхой зүйл биш гэж үү?-

Бид ч төлбөр авна гэж байгаа. Гэхдээ төр аваад хэрэггүй. Бэлчээр ашиглагчдын хэсэг, Малчдын хамтын нийгэмлэг бэлчээр ашигласны төлбөрийг авах ёстой. Нэг хониноос төдөн төгрөг гэж тогтоод, төлбөр аваад түүгээрээ худгаа гаргаж, хашаагаа сэлбэдэг байх ёстой л доо. Хэрхэн зарцуулахыг нь малчид өөрсдөө шийддэг байна гэсэн санаа. Ер нь манайд малчдын байгууллагын систем байхгүй байгаа юм. Урьд нэгдэл гэж байсан даа.

-Одоо малчдын бүлэг гэж байгаа шүү дээ?-

Тэр дэндүү жижигхэн, бизнесийн чиглэлтэй байгууллага. Бид бэлчээр дээр нь үндэслэсэн зохион байгуулалтын хэлбэрийг бий болгох ёстой юм. Бэлчээрт нь суурилсан малчдын зохион байгуулалтын системийг бий болгох цаг болсон. Ганцхан бэлчээрийн бус, цаашид малчдын нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдэх гарц болно. “Хоршоо” гэж бид хориод жил л ярилаа шүү дээ. Энэ чинь мөн л бизнесийн байгууллага. Хоршоо хөгжөөд, зохистой нөхцөл байдал бий болгох цаг өнгөрсөн. Төрөөс ч хангалттай дэмжлэг үзүүлсэн. Гэвч ач холбогдол багатай хэвээр л байна. Ялангуяа, МАА-д хоршоо болохгүй байгаа юм. Хөрөнгийг нь дахин нийгэмчлэхгүйгээс хойш дунд нь нийтлэг байгаа бэлчээрээр нь дамжуулж менежмент хийх ёстой.

-Өвөлжөөний газрыг яах вэ?-

Харин энэ газар нийтийн бэлчээрийн газраас тусдаа байж болно. Тухайн хувь өрхөд нь өгөх ёстой.

-Мал хэтэрхий их байна. Яаж цөөлөх ёстой бол?-

Төр өвөлжөө, хаваржааны бэлчээрийн даацад тохируулж малын тоо хэмжээг хязгаарлах ёстой. Өвөл, хавар өвс ургамал хагдарсан үед бэлчээрийн даацыг тогтооход зун намрынхыгаа бодвол илүү бодитой тооцоо гарна.

-Таны яриад байгаа Бэлчээр ашиглагчдын хэсэг ямархуу чиглэлтэй ажиллахыг хэлээд өгөөч?-

Санаа гэхэд, тухайн суман дахь Бэлчээр ашиглагчдын хэсгийн гишүүд хуралдаад танайд төдөн мал байвал болох нь гээд шийдвэрээ гаргаад явдаг байх юм. Хэрэв бэлчээрийн даац хэтэрч, доройтвол бидний аж амьдрал ингэж уруудна гэж өөр зуураа ярилцах нь маш үр дүнтэй. Дээрээс төдөн малтай бай гэж хэлснээс илүү малчид өөрсдөө мэдрэх байхгүй юу. Хэлэлцээд танайх төд, манайх өдөн малтай байвал бидэнд тустай юм байна гээд явах ёстой. Тэгээд бэлчээрт нэвтрэх эрхийн тасалбарыг гишүүддээ өгдөг байж болно. Ийм тасалбар авахгүй бол бэлчээр ашиглах боломж нь хязгаарлагддаг байх гэх мэт зохицуулалт хийж болно л доо. Тасалбарыг төлбөрөө төлж,  дотоод журмаа биелүүлдэг, даацад тохирсон малтай болсон малчдад өгдөг байх юм.

-Ингэхэд бэлчээрийг тарималжуулж болох уу. Яг л тариа тарьж байгаа шиг өөрсдөө газраа хагалаад бэлчээрийн ургамал тариалаад л?-

Ийм арга байж болно. Гэхдээ манай нөхцөлд хүнд. Асар их зардал шаардана. Үр ашиг ч муутай.

-Газрыг нь хагалалгүй, бэлчээртээ үр цацчихаар зөнгөөрөө ургадаг ургамал байдаг юм биш үү?-

Манай эрдэмтэд дөрвөн жил олон янзын хувилбараар туршиж үзсэн. Амжилтад хүрээгүй. Соёолохын хувьд гарч ирдэг. Гэвч олон настын тэр жижиг соёо гурав, дөрвөн хоног нар гарахад л үхчихэж байсан. Бүр болохгүй ч юм биш. Гэхдээ дэмий биз дээ. Үр цацаж бэлчээрээ сайжруулах биш, харин доройтохоос нь өмнө өнжөөдөг, амраадаг баймаар байгаа юм. Хувиартай ашиглах ётсой. Бэлчээр хамгаалах үндсэн арга л энэ.

-Алсын бэлчээрийг усжуулахгүй бол бэлчээрийн доройтол буурахгүй гэдэг?-

Усны хангамж үнэхээр муудаж байгаа. Булаг шанд ширгэж, худаг ус устсан. Энэ бол бэлчээр доройтоход аюултай нөлөөлөл. Төр, хувь хүн аль аль нь худаг гаргах ёстой байх.

Монгол орны байгалийн бэлчээр нийт нутаг дэвсгэрийн 72,1 хувийг эзэлж, 40 гаруй сая малыг адгуулан малладаг 170 мянган малчин өрхийн амьдралыг тэтгэж байдаг. Монголын бэлчээрийн мал аж ахуйн салбар нь хүн амын дийлэнхи хэсгийг ажлын байраар хангаж, амьжиргааных нь үндсэн эх сурвалж болдог. Байгалийн бэлчээрээс жилд 3.5-4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний ургацыг бид үнэгүй ашиглаж байгаа бөгөөд энэ арвин баялаг, нөхөн сэргээгдэх нөөцийг зөв зохистой ашиглах нь Монгол орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс суурь болох юм.

Бэлчээрийг доройтуулж буй хүчин зүйлс

Харамсалтай нь нэгэнт бий болоод байгаа уур амьсгалын өөрчлөлт, дараалан тохиолдох ган, зуд зэрэг байгалийн хүчин зүйлс, мөн бэлчээр, ус зэрэг байгалийн нөөцийг хяналт зохицуулалтгүй, дур зоргоор ашигладаг хүний буруутай үйл ажиллагаанаас голчлон шалтгаалж бэлчээрийн доройтол сүүлийн 20 жилд огцом хурдтай явагдаж байгаа бөгөөд бэлчээрийн газрын 70-80 хувь нь ямар нэг хэмжээгээр доройтсоныг мэргэжилтнүүдийн судалгаагаар нотолжээ.

Байгалийн хүчин зүйлсийн нөлөө

· Агаарын температур дэлхийн дунджаас хоёр гаруй дахин нэмэгдсэн.

· Хур тунадас нутгийн ихэнх хэсэгт олон жилийн дунджаасаа буурсан,

· Олон гол горхи, булаг шанд, нуур тойром ширгэснээр бэлчээрийн усан хангамж муудсан,

· Ган, зуд гэх мэт байгалийн үзэгдлийн давтамж нь ойртсоноор ургамлан нөмрөг хэвийн хэмжээндээ хүртэл нөхөн сэргэж чадахгүй болсон,

· Царцаа, үлийн цагаан оготоно гэх мэт хортон шавьж, мэрэгчдийн тархалт нэмэгдэж жил бүр сая сая га бэлчээрийг сүйтгэх болсон.

Хүний үйл ажиллагааны нөлөө

· Бэлчээрийг зүй зохистой ашигладаг уламжлал алдагдаж, дур зоргоор, сэлгээгүй ашигладаг болсон,

· Малыг хэт өсгөж, бэлчээрийн даац хэтэрсэн,

· Автомашины олон салаа зам гаргах болсон,

· Уул уурхайн олборлолтын дараа нөхөн сэргээлтийн ажил хийдэггүй,

· Тариалангийн олон зуун мянган га талбай ашиглалтгүй хаягдсан.

· Хог хаягдлыг замбараагүй хаядаг.

Малчин – мал – бэлчээр гурвын зохистой харьцаа алдагдсан.

Байвал зохих зохистой харьцаанаас 114.6 мянган малчин илүү болж, малын тоо бэлчээрийн даацаас 16 сая хонин толгойгоор хэтэрчээ.

Дээрх шалтгаануудаас бэлчээрийг дур зоргоор ашиглах нь бэлчээрийг доройтуулах үндсэн хүчин зүйл болж байна. Зах зээлийн эдийн засагт шилжиж, мал сүргийг хувьчилсны дараа малчин өрхийн тоо огцом өсч, үнэ төлбөргүй ашиглаж байгаа байгалийн бэлчээрийн нөөцөд дулдуйдан малчид малаа хэт өсгөн, бэлчээрийг зохион байгуулалтгүй, дур зоргоор ашиглах болсноос мал маллагааны уламжлалт арга барилд өөрчлөлт орж, бэлчээр байгалийнхаа аясаар нөхөн сэргэх боломжгүй болов.

Бэлчээрийн даац гэж нэг га бэлчээрт тодорхой хугацаанд доройтолд оруулалгүйгээр барьж болох малын тоог хэлнэ.

Монгол орны бэлчээрийн доройтлын өнөөгийн байдал

  • Бэлчээрийн ургац ойт хээр, хээрийн бүсэд 2 дахин, цөлөрхөг хээр, цөлийн бүсэд 30-35 хувиар буурсан байна.
  • Бэлчээрийн ургамлын зүйлийн бүрэлдэхүүний тоо 2 дахин цөөрч, малд идэмж муутай хог ургамал нэмэгдсэнээр “ногоон цөлжилт” явагдаж байна.

Бэлчээрийн доройтлын сөрөг үр дагаварууд

1) Эдийн засаг-мал аж ахуйн үйлдвэрлэлийн цар хэмжээ хумигдах, үр ашиг, орлого буурах,

2) Малчдын орлогыг бууруулж, ган зуд гэх мэт байгалийн гамшигт өртөх эмзэг байдлыг нэмэгдүүлэх.

3) Хөдөөгөөс хот руу шилжих хөдөлгөөн нэмэгдэж, нийгэмд ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг өсөх,

4) Экологийн доройтол, цөлжилт нэмэгдэх.

Бэлчээрийн хэвийн төлөв байдлыг хангах, сайжруулах ямар арга зам байна вэ?

Нэгэнт доройтсон бэлчээрийг эргүүлж хэвийн хэмжээнд оруулах нь бараг боломжгүй гэдгийг эрдэмтэд, судлаачдын олон жилийн туршилт, судалгааны ажлууд харуулж байгаа бөгөөд бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх тогтвортой менежментийг хэрэгжүүлэх нь хамгаас чухал юм. Бэлчээрийг ашиглагч малчдын хамтын үйл ажиллагааг өрнүүлэхгүйгээр энэ ажлыг өргөн хүрээтэй хэрэгжүүлж чадахгүй.

  • Бэлчээрийг доройтуулахгүй байх, сайжруулах талаар уламжлалт болон шинэ дэвшилтэт арга, технологийг хэрэглэж хэвшүүлэх,
  • Бэлчээрийн болон хүний усан хангамжийг сайжруулах,
  • Бэлчээрийн хортон шавьжтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх,
  • Бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох,
  • Бэлчээрийн даацад тохирсон хэмжээний малыг адгуулах. Үүний тулд малын тоог зохицуулах арга механизм хөшүүргийг бий болгох,
  • Нэмэгдэл тэжээл бэлтгэх замаар бэлчээрийн ачааллыг бууруулах, эрсдлийг багасгах, эрчимжүүлэх бололцоог бүрдүүлэх,
  • Малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх,
  • Малчдад аж ахуйн бус өөр төрлийн орлого олох бололцоог нэмэгдүүлэх,
  • Бэлчээрийн талаарх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох.

Хүчтэй цөлжиж буй дэлхийн 11 оронд Монгол орлоо

2008 оны 4-р сарын 30

Дэлхий нийтийн (глобал) тулгамдсан асуудал нь цөмийн дайн бус харин экосистемийн доройтол буюу цөлжилтийн асуудал болсоор эдүгээ 40 гаруй жилийг элээжээ. Энэ бол бага бус хугацаа. Энэ хугацаанд даян дэлхийн улс гүрнүүд цөлжилт, цэвэр усны хомсдол, бэлчээрийн талхагдал, биологийн төрөл зүйлийн хомсдол зэрэгтэй тэмцсээр, үйл ажиллагаа явуулсаар ирсэн боловч үр дүн нь тийм сайн байсангүй.

Учир нь дэлхийн дахины үндсэн асуудал болсон техник, технологийн хөгжлийн дүнд буй болсон агаар, хөрс, усны бохирдол, экологийн доройтол, түүнчлэн дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн нөлөөгөөр үүссэн уур амьсгалын өөрчлөлт, байгалийн аясаар явагдах  элэгдэлт гэсэн хоёр үндсэн шалтгаанаар цөлжилт эрчимтэй хүрээгээ тэлж байна.

НҮБ-ын “Хүн ба шим нэгдэл” хөтөлбөрийн судалгаагаар цөлжилтийн 87 хувь нь хүний үйл ажиллагааны хүчин зүйлээс, долоон хувь нь байгалийн аясаас болж байна гэсэн тооцоо гарсан. Харин энэ тоо Монгол эх оронд минь өөр. Цөлжих үйл явцын 30 хувь нь хүний үйл ажиллагаагаар, үлдсэн 70 хувь нь байгалийн аясаар явагддаг гэсэн тооцоог бид хийсэн нь олон учир шалтгаантай.

1. Хэт эх газарлаг, хуурай голдуу нөхцөлд оршдог
2. Тариалан эрхлэх ажлыг асар хүчтэй эрчимжүүлсэн учраас атаршсан талбай
цөлжилтөд гүнзгий өртөж байна.
Үнэн чанартаа Монгол орны нутаг дэвсгэрийн гурван хувь нь газар тариаланд тохиромжтой, харин үлдсэн хувь нь бэлчээрт тохирно гэсэн тооцоог аль тэртээ 1950-иад онд ЗХУ-ын эрдэмтэд (хуучин нэрээр) болох Юнотов, Грубов нар хийж байлаа. Гэтэл газар нутгийнхаа 33 хувийг хагалж, экологийн нүгэл үйлдсэн нь өдгөө цагийн аясаар цөлжилтийн том төвийг үүсгэсэн байна. Зүй ёсоор нь тооцох юм бол Монголын Алтайн өвөр говь, Зүүн гарын говь цөлжилтөд хамгийн ихээр өртөж байсан нь социализмын үед бөгөөд энэ нь зөвхөн байгалийн аясаар цөлжиж байсан үйл явц. Өдгөө Монгол оронд цөлжилтийн таван үндсэн төв буй бөгөөд үүнийг нэрлэвэл,

* Орхон-Сэлэнгийн газар тариалангийн сав   газар
* Их нууруудын хотгор
* Нууруудын хөндий
* Говийн бүс
* Улаанбаатар, Дархан-Уул, Орхон
аймгийн төвүүдийн орчим болж байна.

Эндээс үзвэл Орхон-Сэлэнгийн сав, томоохон хот суурингийн бүс нь хүний үйл ажиллагааны хүчин зүйлээс, бусад нь байгалийнхаа аясаар цөлжиж байгаа Монголын онцлог харагдана.
Цөлжилт нь биологийн оршин тогтнох амьдрал алдагдаж буй үйл явц бөгөөд экосистемийн доройтлыг давхар илтгэж байдаг экологийн ойлголт юм. 1992 оны Рио-де-Женейрогийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн болон 2002 оны Иохонесбургийн тунхаглалын бүхий л заалтуудад цөлжилтийн асуудал хурцаар тавигдсан. Энэ нь дэлхий нийтийн хамгийн тулгамдсан асуудал болсныг харуулж, цөлжилтөд эрчимтэй нэрвэгдсэн 40 орон, нэрвэгдэж буй 66 орон буйг зарлалаа. Үүний дотор Монгол  нэн хүчтэй цөлжиж буй 11 орны тоонд оржээ. Дэлхий дээр нийтдээ 120 орон цөлжилтийн буюу экосистемийн доройтолд өртөөд байна.

Цөлжилт цөмийн дайнаас аюултай үзэгдэл агаад нэлээд хугацааны дараа тухайлбал, 2050 онд дэлхийн цэвэр усны нөөц 63 хувиар хорогдож, дулаан 2.0-2.5 хэмээр нэмэгдэж, далайн усны түвшин дээшилснээр Япон, Индонез, Малайз, Тайланд гэх мэт эрэг орчмын орнууд усанд автах аюулд нүүрлэх магадлал өндөр болох тооцоо гарчээ.

Монголчууд цөлжилт гэдэг ойлголтыг элс, элсний нүүдэлтэй холбож ойлгодог. Өнөөдөр энэ нь үеэ өнгөрөөж, биологийн чадамж тухайн нутагт хэр хомсдож буйг агуулдаг өргөн ойлголт болжээ. Цөлжилттэй тэмцэх талаар олон санал байдаг, түүнийг хүн бүр ярьдаг, мэдэмхийрдэг болохоор нурших нь илүүц биз. Гэхдээ хэдэн зүйлийг орчин цагтай нийцүүлэн хэлэхэд илүүдэхгүй буй заа.
Атрын III аян хэмээн их үйл хэрэг өрнөж буй өнөө үед цөлжиж атаршсан 300000 га талбайг нөхөн сэргээж, экосистемийн уналтыг босгож, тариалалт, ойжуулалтыг эрхлэх замаар цөлжилтийг зогсоох асуудал нэн тэргүүнд хэрэгтэй.
Цөлжилт Монгол орны хувьд төдийгүй дэлхий нийтийн цөм асуудал болсон гэдгийг дээрх судалгаа баталж байна.

Б.Наранцацралт

Газрын төлөв байдлын доройтол

Ерөнхий утгаараа, газрын төлөв байдлын доройтол гэдэг нь ихэнхдээ хүний

үйл ажиллагааны уршгаар газрын тодорхой зорилгоор ашиглагдах чадвар

алдагдаж, чанар нь өөрчлөгдөхийг хэлдэг. Газрын доройтлын хэмжээ,

түвшинг янз бүрээр хэмждэг ба энэ нь тухайн байгууллагаас газрын чанарын

доройтлыг ялгаатайгаар тодорхойлдогтой холбоотой юм. Гэвч эдгээр

тодорхойлолтыг тэр бүр хялбар олж авах боломжгүй байдаг тул газрын

доройтлын хэмжээг тооцсон үзүүлэлтийн үнэн зөв эсэхийг магадлан нягтлах

нь зүйтэйxii.

Монгол Улсын Газрын хэрэг эрхлэх газраас гаргасан мэдээгээр, 11 сая га

бэлчээр буюу нийт бэлчээрийн 9 хувь нь “тодорхой хэмжээнд доройтсон”

байна. 2000 оны Байгаль орчны үндэсний хөтөлбөр (БОҮХ 2000)-т, нийт

бэлчээрийн газрын долоон хувь нь “их хэмжээгээр доройтсон” гэсэн байна.

Монгол Улсын тогтвортой хөгжил - 21 дүгээр зуун (MAP-21j) хөтөлбөрт

дурдсан тоо баримтад, 1998 он гэхэд нийт бэлчээрийн газар нутгийн 5-9

хувь “их хэмжээгээр доройтож”, 30 хувь нь “сүйтгэгдсэн” байна гэжээ. Мөн уг

бичиг баримтад, нийт газар нутгийн 78 хувь нь “талхлагдаж сүйтгэгдсэн”

байна гэжээ.

Монгол орны газар нутгийн 41 хувийг говь хэмээн нэрийднэ. Говь гэдэг нь

нэн тачир сийрэг бутлаг ургамалшилтай, чулуун цөлөрхөг газар бөгөөд говь

газарт байгалийн үндсэн үржил шим бага байдаг нь хүний ашиглалтаас

хамааралгүй юм. Гэвч говь нутгийг бүхэлд нь газрын доройтлын түвшинг

тооцоход хамруулснаар энэ үзүүлэлт MAP-21-ийн тоо баримтад маш өндөр

гарахад нөлөөлсөн байж болзошгүй. Монгол Улсын газар нутгийн элсээр

хучигдсан газрын хэмжээ (элсэн манхныг оруулаад) сүүлийн 40 жилд маш

тогтвортой байсан буюу дөнгөж 0.02 хувиар нэмэгдсэн байна. Хэрэв

“цөлжилт” гэсэн ойлголтыг энэ явцуу утгаар ойлговол Монгол Улсын

цөлжилтөд нэрвэгдсэн гэгдэх газар нутгийн хэмжээ үнэндээ маш бага

харагдах юм.

Нарийн ширхэгтэй элсэн шуурга нь хавар бүр тохиолддог үзэгдэл боловч

эрч, давтамж __________нь нэмэгдэж байна. 2002 оны 3 дугаар сард болсон хүчтэй

шуурганд Монгол Улс, БНХАУ-ын 18 муж, Япон, Солонгос улс хүртэл

нэрвэгдсэн төдийгүй уг шуурга нь АНУ-ын баруун нутаг болон Канадад

хүртэл ажиглагджээ. 3 дугаар сараас 5 дугаар сарын хооронд баруун

хойноос үлээдэг, газрын температур их нэмэгдсэнээс үүсдэг хүчтэй салхи

болон нарийн ширхэгтэй сул элс нь элсэн шуурга гарах нөхцөлийг

бүрдүүлдэг байна.

Хуурай бүс нутгийн хөрсний гадаргуу криптобиотик газрын цардас хэмээн

нэрлэгдэх микробиал бүлгэмдлийг агуулж байдаг. Эдгээр цардас нь мөөг,

цианобактери, хөвд, бактери, ногоон замаг, хаг зэргээс бүрдсэн жижиг бор

саарал хэвийг элсэн дээр тогтоодог. Хэрэв хөрсийг хөндөхгүй бол

19

криптобиотик газрын цардас нь гуурст ургамлуудын хоорондын зайн

дийлэнх хэсгийг бүрхэж, хөрсний өнгөн дээд давхаргын чийгшлийг

хадгалахад туслан, улмаар газрын элэгдлийг бууруулж, ургамлын шим

тэжээлийг хангаж өгдөг. Мал ийм цардаст янз бүрээр нөлөөлдөг, тухайлбал,

тэмээний зөөлөн тавхай хөрсөнд гэмгүй байдаг бол ямааны хатуу туурай

нэлээд гэмтээдэг. Цардас гэмтсэн бол элс салхинд амархан хийсдэг.

Элсэн шуурга нь зарим талаараа бүхэлдээ байгалийн зүй тогтлоос үүсдэг.

Гэсэн хэдий ч, энэ нь хүний үйл ажиллагаанаас хамааралтай байгалийн

гамшиг болж хувирч байна. Дэлхий нийтийн дулаарал нь Зүүн хойд Азийн

хуурай газрыг улам хуурайшуулж, цөлжилтөд хүргэх нөхцлийг бүрдүүлж

байна гэж үздэг. Мөн түүнчлэн, бэлчээрийн даац хэтрэх, Говь нутагт заган

ойн нөмрөг алдагдах, анжисаар газар хагалах, уул уурхайн олборлолт

явуулах, малын туурай газрыг хөндөх зэргээр хөрсний гадаргууг эвдсэнээр

элсэн шуурганы эрчим, давтамжийг эрс нэмэгдүүлж байна. Ийм хүчтэй

шуурга нь хүний эрүүл мэнд, мал сүрэг, байшин барилга, тээвэр, аялал

жуулчлал зэрэгт эдийн засгийн ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг. Нөгөөтэйгүүр

элсэн шуурга нь Монголоос зүүн зүгт оршдог далайн үндсэн үржил шимийг

нэмэгдүүлж, элс нь тухайн нутаг дахь хүчиллэг борооны нөлөөг

саармагжуулан, уур амьсгалыг сэрүүцүүлэх нөлөө үзүүлдэг байна.

Газрын менежментийг сайжруулах асуудал нь бусад олон асуудлын

зэрэгцээ элсэн шуурганы тоо, сөрөг нөлөөг бууруулахад нэн чухал юм.

Үүнийг 1997 оны Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрт хүлээн зөвшөөрч,

2003 оны шинэчилсэн хувилбарт бататгасан билээ. Уг хөтөлбөрт

бэлчээрийн, нэн ялангуяа баянбүрд орчмын газруудад урьдчилан хамгаалах

арга хэмжээ авах, тогтвортой менежментийг бүрдүүлэх, мөн түүнчлэн

бэлчээрлэлтийг багасгах, ахуйн зориулалтаар түлшний мод бэлтгэх, эмийн

ургамал түүх явдалд хяналт тавих зэргээр БНХАУ-тай хиллэсэн хилийн

ойролцоох элсний хөрсийг тогтворжуулах, чадавхийг бэхжүүлэх, үр

нөлөөллийг судлах зэргийн ач холбогдлыг тодотгожээ.

Монгол Улс

ба

НYБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц

Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-аас цөлжилтийг ядуурал болон

өлсгөлөнд хүргэж буй гол шалтгаануудын нэг мөн болохыг хүлээн зөвшөөрч,

Цөлжилттэй тэмцэх конвенцийг (ЦТК) боловсруулан гаргасан билээ. Монгол

Улс цөлжилтөөс үүдэлтэй бэрхшээлтэй асуудалтай тулгарсан бусад улс

орны нэгэн адил ЦТК-д 1994 онд гарын үсэг зурж, УИХ уг конвенцийг 1996

онд соёрхон баталжээ.

20

Энэхүү Конвенцид зааснаар, тус конвенцид нэгдэн орсон талууд

Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр (ЦТҮХ) боловсруулан гаргах үүрэг

хүлээдэг. Монгол Улсын хувьд, ЦТҮХ нь гадаадаас тусламж дэмжлэг авах,

дотоодын нөөц бололцоог дайчлах нэг хөшүүрэг болж иржээ. Монгол Улсын

Байгаль орчны яам (БОЯ) Цөлжилттэй тэмцэх үндэсний хороогоор

дамжуулан уг Конвенц болон Хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна.

ЦТҮХ-ийн хэрэгжилт нь гурван үе шаттай. Үүнд, нэгдүгээрт, засгийн газар

болон орон нутгийн засаг захиргаад хоорондын ажлын харилцан уялдаа

болон бодлогын зохицуулалтыг бэхжүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх;

хоёрдугаарт, цөлжилтийг хянах чадавхийг бий болгох, ихээхэн доройтож буй

газруудыг тодорхойлох, мөн цөлжилтийн явцыг эсрэг чигт нь урвуулахад

чиглэсэн бодлого хэрэгжүүлэх; эцэст нь шаардлагатай бүх ажлыг

хэрэгжүүлж дуусган, цаашдын цөлжилттэй тэмцэх үндэсний чадавхийг

бэхжүүлэх. Цөлжилттэй тэмцэх ажлыг одоогоор Экологийн үзэл баримтлал,

Монгол Улсын тогтвортой хөгжил-21 дүгээр зуунд хөтөлбөр, Усны үндэсний

хөтөлбөр, Ойн үндэсний хөтөлбөр, Байгалийн гамшгийн аюулыг бууруулах

үндэсний хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг 20

гаруй хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгаад байна.

Цөлжилттэй тэмцэх конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газартай

хамтран олон улсын семинарыг 2 удаа, мөн хэд хэдэн үндэсний семинарыг

улсын болон орон нутгийн түвшинд зохион байгуулав. Үүний дүнд, олон

нийтийн, нэн ялангуяа орон нутгийн ард иргэдийн дунд цөлжилтийн талаарх

ойлголт, мэдлэг дээшилж байна. Монгол Улсын Засгийн Газар 1995-1998

оны хооронд байгаль орчныг хамгаалах талаар хөрш болон бусад улс

оронтой засгийн газар хоорондын 7, яамд хоорондын 20 гаруй гэрээ,

хэлэлцээрийг байгуулав. Эдгээр гэрээ, хэлэлцээрийн дийлэнх нь

цөлжилттэй тэмцэх ажилд хамтран ажиллах заалтуудыг агуулжээ. 1990

оноос хойш, нийт 24.6 сая ам.долларын санхүүжилттэй 14 төслийг олон

улсын хандивлагчдын тусламж дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2003 оны 6 дугаар сард 2003-2007 оны

Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг

шинээр батлан гаргав. Үүнд, энэ талаар авах практик арга хэмжээ,

нөлөөллийн судалгаа, дасан зохицох арга хэмжээ, чадавхийг бий болгох,

хамтын ажиллагааны асуудлуудыг тусгасан байна.

Эх сурвалж: Монгол Улс: Байгаль орчны төлөв байдал, 2002 он, НҮБ-ын

Хөгжлийн Хөтөлбөр, Монгол Улсын Байгаль орчны яам.

21

ХОЁРДУГААР БҮЛЭГ: ГАЗАР, Я__